END

662 53 11
                                    

*17 жилийн дараа*

"Ээж"

"Мм?" гэхэд Сын И "Ээж, та надад хайртай тийм ээ?"

"Бас яах гээд хайртай үгүй болоод явчихав?"

"Охин нь нөгөө хамтлагынхаа цомгийг авах гээд л"

"За, тэг дээ тэг ав. Ээжид нь наад хамтлаг чинь дажгүй санагддаг" гэхэд Сын И-гийн нүд гялтганан "Миний ээж, мэдрэмжтэй шүү. Энэ аав харин мэдэхгүй ээ..."

Вонү цаад өрөөнөөс гарч ирээд "Аав нь дандаа 1980-аад оны дуунууд сонсдог байсан болохоор мэдэхгүй"

"1980 аа?"

"Тийм ээ, 1987 оны Sobangcha-г бол уяраадаг байлаа шүү дээ"

"Нээрээ хичээл дээр гэр бүлийнхээ талаар бичээрэй гэсэн. Би тэгээд юу гэх үү? "Аав, ээж хоёр маань архич-"

Вонү "Хаая!"

Би хөмсөгөө атиралдуулан "Хөөе!"

"Архичин...ууг нь үнэн л... за, би хичээлдээ явлаа шүү"

"Болгоомжтой яваарай миний охин"

Би үргэлжлүүлэн хоолоо бэлдэх бол Вонү над руу нүдээ ирмэж "Хайртай шүү, ханиа" гэсээр өрөөндөө орлоо.

---

Жонханы "Үү, ууя ууя" гэх хоолой хаа байсан үүднээс л хадлаа. Манай энэний дуртайг яана. Спирт Жонхан гэдэг болсон шүү дээ. Одоо бодох нь ээ Жонхан гэдэг вариантыг сонгоогүйдээ баярлах ч шиг.

Инсү ирээд миний гэдсийг илэн "Бас л амжуулах юм аа"

Гюү "Миний муу ихэр эгч 40нас гарчихаад жирэмслээд байхад миний хань бол жирэмслэхэд асуудалгүй дээ тийм ээ?" гэхэд нь Инсү түүн рүү муухай харахад худлаа алга ташин "Архи, архи" гэсээр ширээний ард суулаа.

5 хүүхэдтэй болчихоод үгүй ээ мөн шуналтай юм аа. Манай 2 сүүлд дахиад Сон А гэдэг охинтой болсон шүү дээ. Сонжү, Сонхён, Сонмин, Сон Бу, Сон А гээд өнөр өтгөн гэж жигтэйхэн.

Сынчол "Сын И хааччихаав?"

"Хичээлдээ явсан"

"Сынчол+Сын И" Вонү шууд л "Санасаны ч хэрэггүй шүү!"

"Сынгван харин хаана байна?"

"Найз охитой болсон гэнэ лээ"

"Айн? Найз охион?" гэхэд Жошуа толгой дохин "Нялх ногоо зулгаасан. Тэн багшийн залгамж халаа гээд л яриад байх ч билээ"

"Өө, лайтай айн?"

Жонхан "Өчигдөр манай моорогт ирсэн шинэ цогцос ёстой аятайхан"

"My Man" |S2| Where stories live. Discover now