CHAP 15

503 57 33
                                    

/Вонүгийн талаас/

Гоё байна. Сынчолын зааж өгснөөр хайрыгаа үнсэж чадсан. Бас л зоригтой, шийдэмгий байсан шүү. Одоо харин зодолдож сурмаар байна. Өчигдөр нөгөө Суугий чинь залгаад "Найз нь чамд тулааны урлаг заах багш олсон" гэдэг юм байна.

Бөөн баяр болоод "Хэн юм?" гэсэн чинь "Манай сургуулийн жижүүр И Сү Ман" гэдэг юм даа.

Гэснээс Сү Ман ах 20 жил жижүүр хийж байгаа аатай ах даа.

За тэр ч яахав, нөгөө Инсү чинь ирэээд намайг алчих вий дээ бурхан минь. Ирэхээр нь унтсан юм шиг жүжиглээд хэвтээд л байхаас.

---

/Минжү-н талаас/

Ёооё, ичиж үхэх нь. Очиж очиж Жон Вонүд үнсүүлээд байхдаа яахав дээ. Жонхан байсан бол яая гэхсэн.

Вонү эмчилгээндээ орчихсон би гэж хүн тийчигнээд хэвтэж байтал манай 2 сүйтгэл орж ирлээ дээ.

Инсү "Нөгөө гүлдийсэн юм чинь хааччихсан юм?"

"Мэдэхгүй ээ" гээд нүүрээ дарсаар хэллээ.

Мингюү ярзайтлаа инээж ирээд л "Яасан бэ? яасан? Арай эмчдээ дурлачи-...за, айлаа айлаа!" гэсээр миний далайсан гарнаас бултав.

Инсү "Хэл л дээ яасан юм?"

Өндийж суугаад өрөвдөлтэй царай гаргаж "Тэр Жон Вонү намайг үнсчихсэн"

Инсү шууд ханцуйгаа хойшлуулан "Өө, муу дүлз чинь. Би одоо орж ирэхээр нь болгоод өгнө за юу. Харж байгаарай" гээд нэлээн уурлангуй хэлэх бол Мингюү "Хацар дээр үү?"

Инсү "Тэнэгтээд байгаач, уруул дээр нь үнссэн болоод ингэж байгаа биз дээ"

Мингюү амаа ангайн "Хөөх, охидууд ч биенээ сайн ойлгох юм аа. Янзтай. Гэхдээ Жү андаа, чиний анхны үнсэлт үү? Вонү ч азтай юм аа. Манай эгчийг үнсчихдэг"

---

Вонүгийн хоолой тасалдаж ирээд л "Минжү, би одоо жинхнээсээ эмээ ууж чадахгүй нь"

Байхгүй ээ байхгүй нөгөө Инсү чинь Вонү руу ална тална гэж дайраад хамрыг нь чихээд хаячихав уу? яав? үхлүүт амьтан л хэвтэж байна.

Би хүртэл Инсүгээс айсан шүү. Мингюү бүр таг гацчихсан. Инсү ууг нь эхлээд зөөлөн үзсэн юм л даа. "За, барагтайхан шиг байгаарай Жон Вонү! дэмий шүү!" гэсэн чинь өнөөх тэнэг Вонү чинь "Дэмээч дэмээч!" гэж өөдөөс нь өрвөлзөж байгаад нүүр рүүгээ нялга авхуулсан юм.

"My Man" |S2| Where stories live. Discover now