СНАР 20

446 50 20
                                    

*1 жилийн дараа*

За, болиоч дээ. Ингээд л хоёрдугаар курс уу? Ёстой хичээлд нухуулж байна. Хажуугаар нь бас яаж уухгүй байхав уугаад л, уугаад л. Хувин хувингаар нь уугаад л.

Би "Салъя" гээд Вонү харин "Үгүй!" гээд өдөрт хэд ч салж хэд ч нийлдэг юм. Бараг тоогоо алдсан. Арай ч бүр мөсөн салчихгүй байгаа юм аа. Надтай муудчихаад буйдангын цаад буланд сууж байж бас "Гоё хоол идэх үү?" ч гэх шиг.

Гэснээс энэ Гюү бүр гэр орондоо харагдаж үзэгдэхээ байсан. Яасан гэхээр Инсүтэй болзож байна гээд л. Тэр 2 бараг хоногийн 24 цагийн 25-д нь болздог. Гэтэл Вонү бид хоёр сард 1 болзвол тэгээд л хангалттай.

Гэхдээ Инсү, Гюү хоёр одоог хүртэл үерхээгүй л байгаа. Инсү зөвшөөрдөггүй юм уу? Гюү олигтой найрч чадахгүй байгаа юм уу? мэдэхгүй ээ. Хөөрхий муу дүү минь 11-р ангиасаа л хойш хөөцөлдлөө бүтэл алга.

Сургууль дээр эрт ирчихсэн болохоор ширээгээ дэрлээд яг унтах гэж байтал хацар дээр үнсэх мэдрэгдэн нүдээ нээвэл Вонү миний нүүрэнд тулаад ирчихсэн зогсож байна.

"Хүний нүүр аманд зөвшөөрөлгүй хүрж, үнсэж үнгэх чинь хүчирхийлэл шүү" гээд ширээгээ дэрлэсэн чигтээ хэллээ.

Вонү инээж "Тэгвэл нүүр рүү цохих ч бас хүчирхийлэл!" гэснээ "Үнсэж үнгэх гэснээс дахиад үнсье дээ"

"За болно оо, хүний нүүр идлээ"

"Яадаг юм би хайртай хүнээ үнсэж болохгүй юу?"

"Зүгээр үнсээч, балиар шүлсдэж ирээд л үнсдэг юм. Нүүрээр дүүрэн чиний шүлс" гэхэд төв царай гарган нүдний шилээ зүүгээд "За боль оо боль!"

Үгүй ээ тэр гомдчихлоо л доо. Бүр нэг ханиасан гэдэг нь. Уг нь ийм байгаагүй гээд л манайхан тэгээд байсан. Тэр хэлийн яриагаар бол мөс шиг хүн байсан юм шиг л байгаа юм.

"Алив миний хөөрхөн Вонү нь хаана байгаад байгаа юм?" гээд хоёр хацраас нь барих гэтэл ширэв татав.

"Вонү минь дээ. Миний Нүнү битгий уурла л даа" гээд хацар дээр нь үнсээд уруул дээр нь үнстэл цаанаас "Пүү, паа хүчирхийлэл!" болоод явчихав.

Харвал Минхао бархираад, Инсү Гюү хоёр хайрын харцаар ширтэлцээд орж ирцгээж байна.

Минхао "Вонүг арай хүчирхийлээд байгаа юм уу Минжү? бүр хүчиндээд байгаа юм биш биз?"

Энэ Минхао гэж бас ханиасан ханиадаг ханиамар байна аа.

"Найз залуугаа үнсэж болохгүй юу?"

"My Man" |S2| Where stories live. Discover now