Жонхан "Спирт бол миний чин зүрхний гүн дэх үнэнч анд" гээд цээжин дээрээ гараа тависнаа хундагатай архиа ховх соров.
Дараа нь Жошуад хундага дүүрэн архи өгөхөд тэр "Ай, би зүгээр л үнэрлэнэ" гэснээ үнэрлэж "Бүр халчихлаа"
Сынгван Вонү бид хоёрын голд орж суугаад "Одоо эвлэрэхгүй юм уу?"
Би хөмсөгөө атиралдуулсаар Вонү руу харж "Би одоо энэнтэй юу? за, ёстой лай л байна. Өмнө нь тайван байхдаа амар байж. Үглээ болоод хэрэг алга"
Вонү хэг ёг хийн "Намайг доод ангийн жаахан охинтой хардаж байсан юм байж. Тэр Сог Мин ч гэнэ үү? тэрэнтэйгээ сүрхий л байх ч билээ" гэв.
Энэ хачин залуу чинь манай ажлын Дугёмтой намайг хардаад уурлаад сүйд. Хүн ямарч холбоогүй энэ тэр гээд тайлбарлаж өгөөд байхад дүлзэнтэж уурлаад, сүүлдээ миний ч бас уур хүрээд бид 2 муудалцаад эвлэрээгүй 3 хонож байна.
Сынгван "Май Минжү, миний найз энэ ганц хундага татчих...боль боль"
"Май Вонү, энэ шарсан төмс...боль боль" гэснээ хундагаа хоослоод "Та 2 хурдан эвлэр л дээ. Тэгэхгүй хоёул хоёулаа байж намайг л шахаад байх юм. Ганц хундага шүү дээ Минжү...боль боль"
Инсү шогшироод "Энэ Сынгван нь ядаж байхад далимдуулчих юм аа. Хөөе Минжү, эвлэр л дээ"
"Яагаад ганцхан надад хэлээд байгаа юм? Тэр нэг буйдангын цаана сууж байгаа дүлзэнд хэлээч!"
Гюү архины шилэн дээрхийг уншингаа "Жү андаа, ерөнхийдөө бол амьдрал гэдэг чинь базалтан дээр л тогтдог юм байна. Инсүд базуулчихсан аймаар байна. Сард 1 хундага архи ууна гэдэг чинь арай л харгис байгаа биз дээ?" гээд нүүр амаа дарж маяглаад унав.
Жошуа санаа алдан "Чи ядаж л 1 хундага уугаад байна. Гэтэл би бүр үнэрлээд л сэтгэлээ хуурчихаад явж байна шүү дээ"
Тэгсэн манай спирт Жонхан хэдэн хундага угсруулснаа "Ямар нь спирттэй найзлаж ганц бие яваад, ямар нь эрт хүүхэдтэй болж базуулаад, ямар нь ингээд муудалцчихаад сууж байдаг юм бэ?"
Чааваас манай энэ яг Нана ахын араас орчихсон. Тэгээд амьдрал яриад "Амьдрал гэдэг чинь натри байсан юм уу? гэсэн чинь юун натри, спирт байсан юм билээ" гэж ирээд л.
Сынчол амжилт олохгүйгээ мэддэг ч юм уу, үгүй ч юм уу? Дажгүй гэсэн хүүхэн болгон дээр очоод л нүдээ ирмээд, ам хамраа мушилзуулаад зогсчихно.
Сынгван "Эвлэр л дээ. Энэ чинь яг гоё бүгд уугаад назгай авах гэхээр чадахгүй байна шүү дээ"
Жонхан гараа хаялаж "Болохгүй бол надтай суух юм уу, Минжү хөгшөөн?"
Вонү надаас өрсөн "Одоо чамтай юу? Би гэрлэх санал тавьсан юм чинь" гээд ширэв татаж ирээд л архиа уулаа.
"Үгүй ээ ер, чи тэгээд гэрлэх санал тавиад юу гийгүүлсэн юм бэ дээ?"
"Баярласан, хайр хүрсэн, хурдан хуримаа хийнэ гэж бодсон" гэхэд нь бүр дургүй хүрэн Сынчолын хийдгээр том хундага дүүрэн архи болон шар айргыг хольж хийгээд нэг амьсгаагаар уун "Тэгвэл би уулаа. Чи тэгээд дүлзэнтээд сууж бай мэдэв үү!"
Сынгван "Хоо, Минжү наяс!"
Инсү шогшроод Гюүд хандан "Хоёулаа л ингэж муудалцдаггүй юм шүү, Мингюү минь. Ёстой нөгөө архины дэглэм байхгүй болох юм байна"
Вонү "Чи бага багаар уу. Ходоодны эмээ авчраагүй биз дээ? Дараа нь ходоод өвдлөө гээд атиралдаад хэвтчихдэг юм байж"
"Хүүе, хүүе миний ходоод чамд ямар хамаатай юм!"
"Огт чиний ходоодонд санаа зовоогүй байна. Чамд эм зөөж гүйхээс залхуурсан төдий!" гээд ямарч царайны хувиралгүй хэлчихээд хэд хэд татлаа.
Өө, энэ ёстой харин бүр дургүй хүргэдэг байна шүү.
Инсү "Өө бага багаар уу л даа..."
Сынгван "Боль боль"
Вонү бид 2 бие биенийхээ дээр гарах гэж хэдэн хундага хөмөрсөн биш тэр дороо л ходоод хорсоод, толгой эргээд эхэллээ шүү бурхан минь.
20 minutes later
"Хөөе, Жон Вонү муу дүлз минь"
"За?"
"Дугёмтай ямарч тийм жого энэ тэр байхгүй гэж би хэдэн удаа хэлэх вэ?"
"Тэр Дугёмтайгаа маяглаж байснаа юу гэх гээд байгаа юм?"
"За, би яасан юм хэл дээ"
"Чи чинь өөрөө "Дугём аа өнөөдөр сайн ажиллаа баяртай сайхан амраарай" гээд сүрхий л байсан биз дээ?"
"Одоо байтлаа бүр ийм дээрээ тулаа юу. Ерөөсөө салъя"
"Үгүй, салахгүй!"
"Сал за юу"
"Үгүй за, хуримаа хийхийн даваан дээр салж гонжрохгүй. Тэглээ ч хайртай болохоороо хардаж байна"
"Хөөе"
"Айн?"
"Хайртай шүү!"
---
Сынгван "Энэ хоёр хэрэлдсэн үү? эвлэрсэн үү?"
Гюү "Эвлэрэнгээ хэрэлдэх шиг боллоо"
Жошуа "Ерөөсөө би ууна, бүр гутарчихлаа..."
Инсү "Мингюү, хоёулаа ч гэсэн ууя"
"Тэгье, хайраа"
YOU ARE READING
"My Man" |S2|
Romance"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"