"Чармайгаад дүлээд, хайраа чармай" гээд хажууд тээр болох Вонүг ярвайсаар түлхээд "Битгий хажууд үүрнээсээ цухуйж байгаа гөлчгий шиг булталзаад байгаач"
"Хай-"
"1"
Би ийн тоолж эхлэхэд Вонү сандран үүд рүү гүйлээ.
"2"
Яаран гутлаа өмсөөд "3" гэж хэлэхтэй минь зэрэгцэн гэрээс гарав.
Би ч өвдөлт маань намдсан болохоор гүнзгий амьсгаа авчихаад суулаа.
Төрөх хугацаа минь дөхөөд л. 5 хоног үлдсэн. Хааяа бага багаар өвдөөд тэгэхээр Вонү хажууд ирж булталзаад амар заяа үзүүлэхгүй юм.
Би ч жирэмсэн болсон биш их ааштай, сэтгэлийн хөдлөл ихтэй болсон. Вонүг "Чихэр идэж болохгүй" гэхээр л шууд уйлчихдаг. Бараг Мингюү юм уу, хаашаа юм.
Инсү маань ч бас төрөх дөхөөд, бараг надтай хамт төрөх байх. Яагаав нөгөө нэг уудаг орой бас жирэмсэн болчихсон юм шүү дээ. Вонү, Гюү хоёр бараг ярилцаж, тохиролцсон юм уу? гэмээр.
Инсү бид 2 Вонү, Гюү хоёрыг жийчихээд хоёулхнаа гадуур алхангаа хүүхдийнхээ хүйсийг шалгуулсан юм. Инсү, Гюү 2 маань хүүтэй болж байгаа бол бид 2 охинтой болж байгаа. Ёстой хөөрхөн гэж.
Цаад Мингюү чинь "Ихрүүдийг Сонжү, Сонхён, охиныг минь Сонмин. Бага хүүдээ хэн гэдэг нэр өгөх үү?" гээд ёстой эртнээс л бөөн бодол болчихсон явж байна лээ. Ингэж бодсоор ихрүүдэд 1 нас хүрээд нэрийг нь өгсөн шиг хүүдээ бас тэгэх вий бурхан минь.
Бас хадам аав, ээж 2 маань өдөржингөө ээлжлээд залгачихдаг. Манай аав ч ялгаагүй Инсү бид 2 руу ээлжилж залгаад.
"Хайраа" гэх дуунаар хажуу тийш харвал "Ээж залгаж байна"
Ингээд л эхэллээ дээ.
Вонү үгэлж ядаж байхад аав, ээж нэмээд үгэлчихнэ. Инсү ч яах вэ, бүр Гюү, Жошуа хоёр бас үглээд байдгыг нь яана.
---
/Вонүгийн талаас/
"Жон Вонү"
"За?"
"Гутал үдээд өг" гэж орилоход нь гэрлийн хурдаар гүйж очоод гутлыг нь үдэж өглөө.
"Хайр нь хоол хийж байгаа болохоор хамт гарч чадахгүй нь. Хол явалгүй зөөлөн алхаарай. Утсаа авсан биз дээ? Савтай усаа ав. Бас усаа бага багаар ууна шүү. Их уувал хавагнана, хөөнө"
Байз...түлэнхий? Өө хоол!
---
"Вонү"
YOU ARE READING
"My Man" |S2|
Romantizm"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"