"Жүнжигхээн миний хайраа, миний Жүжү, миний Жүнжиг" гээд орилтол миний хайр хонгилын цаад үзүүрээс "Өө ханиамар гэж" гээд цаашаа гүйчихэв.
Миний хайр надаас зугтаад хаа холдохов дээ. Би ярзайтлаа инээгээд араас нь гүйж байгаад үдээсэндээ тээглээд нүүрээрээ газарт пад!
Ёооё за байзаарай...хамар нэг л биш шүү. Хамраа цааш нь чихээд хаячихав уу даа?
Ёолсоор өндийтөл хамраас цус ёстой хүрхрээ шиг л урсаж байдаг юм даа.
---
Сургуулийн эмч "Хамаргүй болох дөхжээ хүү минь" гээд өвчин намдаах эм өглөө.
Сынгван "Чааваас даа, тэр нэг юмныхаа юунд нь болдог юм бэ дээ?" гээд шогширход нь "Тэр нэг юм биш, миний хонгор Жүжү за юу! Бас асуусанд баярлалаа, юунд нь болдог вэ? гэвэл"...
*2 цагийн дараа*
"Ийм л болохоор хайртай байдаг юм" гээд үг дуу цөөтэй би чинь хайрынхаа сайхны талаар бүтэн 2 цаг лекц тавиад бахдалтай нь аргагүй инээх бол Сынгван "Чиний ярьсан зүйлийн чинь 100%аас 10%нь Жүжү, 10%нь Жүнжиг, 30%нь хайр, үлдсэн 50% нь хөөрхөн гэдэг үг байлаа л даа. Бүр нэг хүнтэй үерхэх байтугай охины ардаас гүйхээргүй царайтай юм байж!"
"Тэгэхээр царай муутай гэсэн үг үү?"
"Үгүй ээ, дүлзэн гэсэн үг"
Сургуулийн эмч "Чамайг тоохгүй байгаа юм уу?"
"Өө, харин тийм ээ 1 жил гаран ардаас нь гүйж байна. Эртхэн амьдрал ахуйгаа холбомоор байхад, гэхдээ зүгээр ээ. Гэснээс хэдэн жилийн дараа таныг хуримандаа урина аа, за" гэтэл эмч "За тэгж үзээрэй хүү минь. Одоо миний хоёр хүү ярьж дууссан бол явна уу даа?"
"Нээрээ ам хуурайгүй чалчаад суучихсан байна шүү дээ"
Сынгван "Энэний тэнэг яриаг үнэнчээр сонссонд баярлалаа эмчээ. Хэд хоногоос дахиад гэмтчихээд хүрээд ирэх байх шүү" гээд намайг чирж гулдсаар гарч ирэв.
Би нүүрэндээ хүрж үзээд "Ямархуу байна? хайр руугаа гүйчихээд ирэх үү?"
Сынгван "Хамарнаас чинь болоод нүд чинь хөлдүү маханд хутга зоочихсон юм шиг хавдчихаж. Ийм царайтай очиж хайрынхаа нүдийг битгий л бузарлаарай"
---
"Хайраа, хайраа л даа" гээд гараас нь таттал нүдээ эргэлдүүлээд "Ямар ханиасан юм бэ? би чиний хайр бас Жүнжиг чинь биш!"
"Мөн шүү дээ Жүнжигхэн минь. Чи минь миний Жүнжиг болоод 1 жил болж байна шүү дээ" гэтэл Минжү ёолох бол Мингюү "Минжү Жүнжиг юм бол би Гюүнжиг юм уу?"
"За бараг л ти-...ёооё!"
Байхгүй ээ байхгүй өчигдөр унасан замын нүх рүүгээ дахиад уначихлаа. Бараг хөлөө мэдрэхгүй байна.
Минжү "Ханиасан юм бэ!" гээд түрүүлэн алхах бол Мингюү "Хийморын сан тавиулахгүй бол ч" гэсээр намайг татаж гаргав.
"Баруун хөл яг хугарчихаж" гээд хувь тавилантайгаа эвлэртэл Мингюү "Минжү, нааш ир дээ" гэхэд нь миний хайр хөлөө дэвслэн уурласаар нааш ирлээ.
Мингюү "Хөл нь хугарчихаж гэнэ ээ"
Минжү гараа элгэндээ тэвэрч "Сайн л биз"
---
Мингюү "Чи ер нь яаж яваад манай мангарт дурлачихав даа? Яахав Жүжү миний эмэгтэй хувилбар бас хөөрхөн гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ очиж очиж манай мангар шүү" гээд шогширох бол Минжү хөл рүү нь өшиглөөд "Би чамайг өшиглөж гаргаагүй бол чи төрөх ч үгүй байсан шүү"
"Та хоёрын хэн нь ах эсвэл эгч юм бэ?"
Мингюү "Бид хоёр ихэр. Тэгэхээр чацуу байх, уг нь ч би ах л даа"
Минжү "Хнн, ёстой ханиана биз"
Мингюү сахилаггүй царай гарган худлаа ханиатал миний хайр "Энд тэнд ханиаж явахынхаа оронд 3 найз охиныхоо учрыг ол!"
"Гурав аа?"
"3 харин ч хоёрын хооронд байгаа биз дээ? Дор хаяж 5 охинтой болох байсан юм. Миний эхний найз охин Эрика. Ирланд, Солонгосын эрлийз юм аа. Их хөөрхөн, их гоё биетэй, их гоё үнсэлцд-... их гоё үнсээд авмаар..."
Мингюү дуугаа намсган бид хоёр руу ээлжилж харж байснаа "2 дахь найз охин Жасмин. Яаая лаг гүнжийн нэртэй айн. Швед, Солонгосын эрлийз.Их хүнд гарын охин доо. За тэр инээж байгаа нь Жэхён ахаас аймаар. Бас боксоор хичээллэдэг юм. Нөгөө хоёртойгоо хамт явж байгаад баригдвал би дуусаа дуус" гэснээ миний хайрыг нудраад "Чи царайлаг ихэргүй л болно доо"
Минжү "Чи ёстой хуцдаг болжээ"
Мингюү хоолойгоо засаж "3 дахь найз охин Корки т-" гээд хэлж дуусахаас нь өмнө миний хайр "Нохой юм уу?"
Би ч бас өрсөн "Харин тийм, Корки гэж манай хөрш эмээгийн нохой шиг санагдаад байх юм. Эсвэл нөгөө ланзгар биетэй зэгзгэр цагаан нохой байдаг даа" гэтэл Мингюү бид хоёрыг хүчтэй нудраад "Юу вэ? миний хайр!"
"За болог ээ. Шалигнизм Гюүгюү минь. Facebook-ынх нь нэр хүртэл ийм байх гэж. Ичиж үхмээр юм"
Мингюү "Instagram хаяг Нялуун пичень Мингюүх. Email хаяг Хэгжүүн залуу Хайрын Ангууч Гюүхэн"
"Би чинь тэгвэл Жүжүдээ дэндүү үнэнч юм байна шүү дээ. Хайраа хуримын ордон явъя аа"
Минжү ярвайн "Надтай биш миний төсөөллийн найзтай хамт яв даа. Аан, нээрээ миний найз Жон Вонү мэтийн хүмүүст харагддаггүй шүү дээ, мартчихаж"
Бас тэгж байгаад намайгаа байнга хийгээстэй шүү. Би ч хийлгүүлсээр байгаад дөжөрчихөж.
Дунд хүүгийнхээ нэрийг бодоод олчихлоо. Жон Бунгёл браво!
~Вонү минь дээ Вонү минь. Ямар ханиасан юм бэ дээ!

YOU ARE READING
"My Man" |S2|
Romance"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"