Аав "Миний хүү хоол хийчих. Удахгүй ээж нь ирэх байх"
"Би юу?"
"Тийм ээ"
"За, яахав та миний хичээлийг хийгээд, хувцаснуудыг минь угааж байвал болж байна хийе" гэтэл аав "Юу гэсэн үг юм?"
"Юу гэсэн үг юм? гэдэг чинь юу гэсэн үг юм?"
"Үгүй ээ, тэгээд юу гэсэн үг юм гэж юу гэсэн үг юм гэж юу гэсэн үг юм?" гэхэд нь хүзүүгээ гилжийлгээд "Юу гэсэн үг юм?"
"Хэнийгээ дуурайхаараа ийм тэнэг байдаг байна аа? айн миний хүү"
Би нүдний шилээ дээшлүүлж "Удам шүү дээ, аав минь"
---
Би чинь хувцсаа угаах зуураа хоолоо хийж чадсан баатарлаг хүн ээжийг ирэхэд нь хоолоо таваглаж өгтөл аав "Хань нь ёстой гараа гаргаж хийсэн шүү" гэв.
Яг ам нээх гэж байтал аав өрсөн миний амыг дараад дараа нь гарт мөнгө атгуулан "Дуугүй, дуугүй!"
Би чинь одоо тэгээд мөнгө авсан хүн ямар заргалдалтай нь биш дуугүй л мөнгөө аваад өрөөндөө орж ирлээ.
Минжү маань юу хийж байгаа бол? Нөгөө Мингюү чинь миний хайрыг өдөөд тэр хоёр яг зодолдож байгаа байх аа гэж бодсоор хэвтэж байтал утсанд зурвас ирлээ.
Ороод харвал 'Сайхан амраарай карааж минь' гэчихсэн байна. Ай хорвоо...нөгөө нэг аймаар ширэн нүүртэй охин байна шүү дээ. Хаанаасаа миний дугаарыг...Сынгван гэж дүлз яг өгчихөж л дээ.
Дахиад зурвас ирэх мэдэгдэл дуугаран хартал манай хэд харин group үүсгэчихсэн бичилцээд назгай авч байна аа.
Өмнө нэг group байсан юм аа. Тэгсэн Сынгван санаандгүй устгаад дахиад нээх гэсэн чинь бид хэдээс нэг нь ч чадахгүй яваад байсан юм ашгүй нээчихэж.
----
*Маргааш*
Жонни ах "За, ёстой хэд хоног ажил гэж гүйгээд архи гэж юу байдгыг мартчихаж. Ихэрүүдийн ухаарлын 7 хоног нь эхэлчихсэн. Ухаарах биш ядаргаанд орж дуусч байгаа хөөрхийс"
На Мин эгч шар айраг хундагалаад "Өө, манай хоёр ч ялгаагүй ээ"
Тэн багш сүрхий чухал царай гарган хэсэг сууж байснаа "Хүүе, нээрээ улирал дуусч байгаа юм байна шүү дээ. Дүнгээ гаргахаа мартчихаж" гээд цаанаас цүнхээ аван ухаж эхэллээ.
Эхлээд бэлтгэлийн цамц гаргаж ирээд надад өгөн "Миний хүү, барьж бай"
Дараа нь өрөөсөн оймс гаргаж ирээд "Май"
Риёон эгч "Яанам бэ? Aрав минь"
Багш "Журнал байх ёстой" гэчихээд сагсны бөмбөг гаргаж ирэн "Өө, зааланд бөмбөг дутаад байсан юм энд байж"
"Даанч тийм байх аа. Хоёр анги нийлж ордог өдөр манай анги сагс тоглох гэтэл бөмбөг байхгүй байсан юм"
"Ха, энд байна. Чи олдохгүй гээд хаачихав!" гээд журналаа дэлгэлээ.
Тэгээд "Үзэг байна уу?"
Ах эгч нар духаа алгадах бол Дуёон ах "Риёонд тоогдоогүй нэг шалтгаан чинь энэ шүү дээ. Бусдыг нь тоочоод ч хэрэггүй"
Риёон эгч "Би Аравтай суусан бол ч...ёооё бүр айчихлаа"
Багш "98% болох уу Вонү?"
Жонни ах гараа хаялаад "Юун 98? шууд 100 бүр 1000% тавь хүүе" гэтэл багш толгой дохиод "Жон Вонү 100%А. Одоо харин ууна аа, ууна аа ууна ууна шүү!"
---
Ах эгч нар яг халаад эд явж байх үед хаалганы код дуугаран хүмүүс орж ирлээ.
Нөгөө есөн шид нь бүрдсэн гээд байсан Жэхён ах юм байх даа?"Мингюү, чи миний хөл дээр гишгичихлээ шүү дээ"
"Уучлаарай"
"Айн?... Хүүе, Минжү?"
"Өө, цочмор гэж" гээд Минжү цээжээ даран ёолох бол Мингюү "Өө, Вонү анд"
---
За, манайхаан ёстой аймшигтай юм болсон.Юу гээч энэ Мингюү, Минжү хоёр чинь манай хүргэн ахын төрсөн ахынх нь хүүхдүүд юм байна шүү дээ. Тэгсэн Гүнмён ахын эхнэр чинь Риёон эгчийн төрсөн эгч юм байна. Би яагаад Гүнмён ахын хүүхдүүдийг мэдээгүй юм болоо?
Бүр болоогүй Тэн багшийн найз охиных нь сайн найз нь Риёон эгчийн төрсөн дүү Риcон гэнэ. Тэгсэн манай Дуёон ах На Мин эгч хоёрын хүүхдүүд болох үеэлүүд маань....ёооё би ойлгохгүй нь ээ.
Минжүд дурлачихсан биш энэ юу болоод байна аа? Хэрвээ би Минжүтэй суувал цус ойртоно гэсэн үг үү, эсвэл үгүй юу?
~Энд нээрээ яг юу болчихов оо?😆
![](https://img.wattpad.com/cover/292085656-288-k312351.jpg)
YOU ARE READING
"My Man" |S2|
Romance"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"