Сынгван "Шоклоод идэх үү?"
Сынчол "Жиклаад гээч"
Би шогширч "Хүүхдүүд нээрээ хэзээ том болж чахлаад иднэ ээ айн? Чахлаад шүү дээ чахлаад"
Жонхан духаа алгадан "Вонү чи хүртэл ийм байхаар би Минжүгийн хайр болох нь тодорхой юм байна шүү дээ. Минжү ч яах вэ, Хэсүгийн хайр болчих юмсан"
Минхао "Хэрээ хэрээнийхээ харыг гайхаж гэнэ!"
Сынгван "За, тэгвэл чахлаад юм бол арай боловсноор хэлье л дээ дэсээрт гээд"
Сынчол "Дэсеэрт шүү дээ"
Би инээн "Дэсрээт гээч! Тисэрт мисэрт гэсэн юм бол сонсооч үгүй юм байна!"
Ийн балайраад сууж байтал миний Жүжү ангид ороод ирэв. Хөөрхөн шүү дээ. Үнэхээр хөөрхөн.
Тэгээд над руу ирэх юм байх гээд баярлатал Жонханы урд очиж зогсоод түүнд чахлаад өгчихөв.
Чахлаадаа өгчихөөд инээмсэглэн "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гээд ангиас гарлаа.
Сынчол "Өө, ёстой чахлаад айн?"
"Хоёр нүд минь юу харчих нь энэ вэ?" гэтэл Жонхан "Ёооё миний энэ царайлаг царайг яая даа. Ерөөсөө найз нь чамайг өөр аятайхан охинд налчийтал чинь шахах уу? Царайлаг бооё байна шүү гээд"
Минхао хажуунаас нь "Нэмээд чахлаад шиг амттай цайлган бооё энэ тэр гээд бүлтэрчих"
Сынчол "Эсвэл би чамайг хосоо олох группд нэмж өгье. Нөгөө охидууд нь 'Hi' гэвэл хөвгүүд доор нь 'Танилцъя' гэж орж ирээд байдаг. Тэнд бол чамайг булаацалдаад л авна. Рекламдах шаардлага байхгүй"
Сынгван "Яг үнэн. Охины ардаас гүйх биш гүйлгэхээр царайтай гэж хэлээд л байгаа. Минжү ч миний найзыг их л өөрчилж байна даа"
---
"Минжү" гээд толгой дээрээ гараа тавин зүрх гаргасаар хайр дээрээ гүйж очтол нүдээ эргэлдүүлээд "Эхээсээ төөрсөн төлөг шиг битгий чарлаад бай тэгэх үү? Тэглээ ч би чамд хэлье гэж бодож байсан юм. Юу гээч, би чамайг үнэндээ л сонирхохгүй ээ. Одоо ингэж ардаас гүйхээ боль. Өөрийгөө бод л доо. Чиний ардаас ч гэсэн охидууд гүйдэг л юм байна лээ шүү дээ"
"Аая, худлаа хайраараа тоглоод л" гээд инээтэл төв царай гарган "Би тоглоогүй. Дагахаа болиорой!"
Мингюү "Ээе homie, манай энэ мангарын ардаас ингэж гүйгээд хэрэггүй дээ. Манай энэ бөөн ааш, би харин бөөн царайлаг царай, ооё" гээд үсээ хойш иллээ.
Минжү "Чи бүр нэг ёстой хуцдаг болжээ!"
"Минжүхээн, чи минь миний насны хайр шүү дээ" гэхэд Мингюү алгаа ташин чанга инээх бол Минжү над руу харж ярвайчихаад Мингюүгийн цамцнаас зуурч аваад цааш алхлаа.
"Минжү" гээд хоёр гараа савчуулан орилсоор араас нь гүйтэл эргэж хараад "Ямар дарамттай сонсогддог юм бэ? Яасан?"
Би шилэн хүзүүгээ маажин инээгээд "Аан, баяртай бас хайртай шүү гэж хэлэх гээд л бас би тэ-"
"Хүүе хайраа хүлээ л дээ"
"Хайраа"
"Минжү"
"Хүүе ээ, ямар хурдан гүйдэг юм бэ?"
"Хайраа, хайра- ёооё!"
Байхгүй ээ байхгүй, нөгөө замын нүх рүүгээ уначихлаа. Куртик, ороолт малгайндаа чиxэлдэж ядаж байж бас энэ унах нь ч юув дээ. Ингэж гүйсээр авч суухынхаа даваан дээр үхэж үрэгдэх вий бурхан минь.
Нээрээ бага хүүдээ Жон Үнгёол гэж нэр өгнө өө. Би шийдсэн. Би даацтай эр хүн шүү.
Минхао намайг чи бүр хэзээ ч ингэж охины ардаас балайрч гүйхээргүй л царайтай хүн дээ энэ тэр гээд байсан. Би ямар яасан юм?
Тэр ч яахав энэ жилийн зул сар хамгийн сайхан, хэзээ ч мартагдахааргүй болоосой.
~Манай Вонүг тоо!
![](https://img.wattpad.com/cover/292085656-288-k312351.jpg)
YOU ARE READING
"My Man" |S2|
Romans"Чи л миний ирээдүйн эхнэр" "Аан тэгсэн үү?" "Хоёулаа хослон сууж, хожим нь жаргана аа" "Бүтэхгүй л болохоос биш гоё мөрөөдөл байна шүү, амжилт!"