VI

500 59 1
                                    

Аав, ээж, эмээ гурав ирээд явснаас хойш долоо хоног өнгөрөв. Сургуулийн захирал үнэхээр хурдан шуурхай ажилладаг нь эндээс илт болж байгаа юм даа. Тэр өдөр тэдэнд бүх үнэнийг хэлэхэд цочирдож байсан ч түүнд туслахаа амласан. Гэхдээ тэд намайг үнэхээр их зовоож байгаа.

Утсаар ярьвал намайг бус Никиг гэнэ

Шөнө залгачихаад Никид авсан зүйлийг ирж аваарай гэнэ

Тэгээд бүр дүрст дуудлага дээр намайг аниад Никиг харахыг хүссэн

Бас энэ долоо хоногт Никиг гэрт нь аваачиж хоол идүүлээрэй гэсэн

Би охин нь биш юм уу? Ники тэдний төрсөн хүү юм болов уу? Ядаж байхад Сонхүн, Сонү хоёр ч ирэх болгондоо, уулзах болгондоо Ники гэдэг болчихсон. Би нэг илүүдэл хүн юм шиг л байдаг боллоо. Гэхдээ л миний Ники юм чинь.

Сонү "маргааш гурвуулаа гадуур гарах уу?"

Би "тэгээд Никиг яах юм?"

Сонхүн "хэн чамайг авч гарна гээв?"

Би "тэгээд юун гурвуу-"

Сонү "зөвхөн эрчүүдээрээ гарна"

Би "really man?"

Сонү "yeah man"

Би "чи тэгээд намайг залуу гэчихээд яагаад авч гарахгүй байгаа юм бэ?"

Сонхүн "тэр хэлэхдээ чамайг эрэгтэй охин гэж байгаа юм. Бидэнд цэвэр эр хүйстэн хэрэгтэй байна"

Би "больж үз! Би Никигээ өгөхгүй"

Сонхүн "чи ямар түүний эхнэр биш дээ"

Би "би найз охин нь юм шүү"

Сонү "тэр чамайг гуйсан юм уу?"

Би санаа алдан "үгүй л дээ"

Сонхүн "тиймээс тэр эрх чөлөөтэй залуу"

Би дэр шидэн "тэгээ тэг. Тэрнийг аваад явж л байхгүй юу! Харин замаараа гэрээр ороод ээжийн гарын хоолыг идүүлчих. Үүнийг л хүсч байна. Өөр зүйл хэрэггүй"

Өрөөндөө хаалга саван орохдоо би цочирдож орхилоо. Цээж нүцгэн залууг анх удаа харж байгаа минь энэ байв. Ээ гэгээн хөх тэнгэр минь гэж. Арван зургаан настай хүүд баймааргүй бие байна шүү дээ. Зургаан толгойт булчин хүртэл байна гээч. Хүрээд үзчихвэл яадаг бол?

Ники "н-нүүна та зүгээр үү?"

Би "кхм! Т-Тиймээ. Би зүгээр байна. Бүр цоо эрүүл байна"

Ники "та надад хувцас өмсөхөд туслахгүй биз? Би сонгож чадахгүй байна"

Түүний хэлснээр хувцасыг нь сонгох тал дээр бага зэрэг тусаллаа. Саяхан түүнийг дагуулж яваад их дэлгүүрээс худалдаж авсан хувцаснуудыг тэр орон дээгүүр өрөөд тавьчихаж. Тэр хааяадаа үнэхээр эгдүүтэй болчих юм. Би өөрийгөө бяцхан хүүтэй мэтээр боддог болсон ч түүнийг миний найз залуу байгаасай гэж хүснэ.

Ники инээн "баярлалаа нүүна"

Түүний инээмсэглэл дэндүү үзэсгэлэн төгөлдөр юм.

My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now