VIII

498 59 2
                                    

Зодооны хэргээс хойш Ники их эрхэлдэг болчихсон. Түүний гэнэтийн өөрчлөлт надад бага зэрэг эвгүй байдал үүсгээд байгаа гэхэд болно. Хичээл амарсан болоод ч тэр үү хийцгүйрээд, хийх юм ч олдохгүй гэртээ өнжихөөс өөр зүйлгүй.

Би "гэнэтхэн юу болоод ирэв?"

Сонхүн "үеэлийндээ ирж болохгүй шалтаг хэлээд өгчихөөч?"

Би "Сонхүн болохоор"

Сонү "чамд татгалзахын аргагүй санал тавих гээд л ирсэн юм"

Би "за ямар санал?"

Сонхүн эргэн тойрноо харсаар "Ники хааччихсан юм?"

Би "унтаж байгаа"

Сонү "чи босох гэж үйлээ үзсэн байхдаа"

Би "бамбарууш тэврүүлж байж л босч чадсан даа. Тэгээд санал чинь юу юм?"

Сонхүн "хосоороо аялалд явах"

Би хөмсгөө өргөн "хосоороо?"

Сонү "бид хоёр найз охидуудаа аваад явна. Харин чи Никитэй"

Би "болж байна л даа. Хамгийн гол нь хаашаа явах гэж байгаа юм?"

Сонхүн "Итали орчихоод, Япон руу"

Би "чи одоо тийм их мөнгө хаанаасаа олох гээд байгаа юм?"

Сонхүн "Хисын гаргана гэсэн юм"

Би "чи хэзээ түүнтэй нийлдэг болчихсон юм? Та хоёр хонь чоно шиг л байдаг хүмүүс юмсан"

Сонхүн "үнэн хэрэгтээ Хисын гаднаа хүчтэй харагддаг хэдий ч дотроо үнэхээр хүүхэд шиг нэгэн"

Би "сайн мэдэж байх шив"

Сонхүн "чиний жилийн өмнө хийсэн мэдэгдэл цаадхыг чинь өөрчлөгдөхөд хүргэсэн л юмдаа"

Би "ямар мэдэгдэл?"

Сонхүн "чи жилийн өмнө солилцоогоор ирсэн хүүхэд шиг залууд би муу залууст дуртай гэж хэлсэн дээ"

Би "тэгээд өөрчлөгдчихсөн гэх гээд байна уу? Чи галзуурав уу?"

Сонхүн "үнэн л юм чинь"

"Нууцалсан дугаар" дуудлага ирлээ.

Би "байна уу?"

"Ээжийгээ авмаар байвал яг одоо ир!" утас тасарсны дараа минут хүрэхгүй хугацаанд зурвас ирэв.

Сонү "яасан бэ?"

Би "э-ээж"

Сонхүн "эгч яасан гэж?"

Би "би гарах хэрэгтэй байна. Та нар Никиг харж байгаарай"

Хэрэгтэй зүйлсээ хам хум цуглуулж аваад гаран гүйлээ. Зурвасаар илгээсэн хаягийн дагуу очихдоо би айдас мэдэрсэнгүй. Нүүр дүүрэн ёжилсон инээд тодруулах эрхэм туслахууддаа намайг барихыг тушаагаад гараад явчих нь тэр. Ээж минь хаана байна?

- Нишимура Рики хаана байна?

Би "юу яриад байгааг чинь ойлгохг-"

Хацар хорсож, ухаан балартана. Анх удаа алгадуулж үзлээ. Энэ чигээрээ үхэхийг хүсч байгаа ч надад гэр бүл, найз залуу болон найзууд минь байгаа шүү дээ. Би тэднийхээ төлөө тэсэх л хэрэгтэй.

- Дахиад асууя. Нишимура Рики хаана байна?

Би "БИ ЮУ ЯРИАД БАЙГААГ ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙНА!"

- Орилохтойгоо байгаа хэрэг үү? Хэлчихвэл чамайг тавьж явуулж болох юм. Хурдан хэлчих.

Би "н*вш гэж"

Дахин нэг удаа хараал хэлж үзлээ. Ники яагаад дандаа миний анхны гэсэн бүгдийг өөрийн болгодог юм бэ? Түүнээс болж үргэлж хараал хэлэх нь байна шүү дээ. Өмнөө суух эр лүү харахдаа би чангаар инээлээ. Би яг одоо сэтгэцийн өвчтөн шиг харагдаж байгаагаа мэдэж байна. Гэвч түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх болно.

- Хэлэхээс нааш түүнд эрүүл газар битгий үлдээ!

Хэдэн минут өнгөрснийг мэдэхгүй юм. Сүүлдээ орчны баримжаагаа ч алдаж, тэдний яриаг бүдэг бадаг сонсоно. Хорвоо дэлхий дээр ийм харгис хүмүүс байдаг гэж үү? Никигээр тэд яах гэсэн болоод намайг байцааж байгаа юм бэ?

- Надтай үүрд хамт байна гэж амласан шүү дээ. Ухаан алдаж болохгүй шүү~ би заавал таныг хамгаалах болно.

- Чи хэн ч байлаа гэсэн би чамайг үүрд хайрлаж, дэргэд чинь байх болохоор битгий ганцаараа мэт бодоорой.

My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now