XV

429 51 3
                                    

Хадам аав эмнэлэгт хүргэгдэж, хөлөндөө гипс тавиулаад, сар шахуу хөдлөлгүй хэвтэх журам эмчээс авлаа. Би яахав өдөр болгон очиж цус харваачих шахдаг ажилтай болсон доо. Хадам ээж харж инээж байгаад л нөхрөө харахаараа ухаан алдах шахна. Ер нь хадам аав болон бэрийн тулаан дуусахгүй л байна.

Сонү "тэгээд яасан?"

Би "тэгээд яадаг юм. Яг уруул нийлэхийн даваан дээр хадам аав гарч ирээд, гүйхдээ мөсөн дээр хальтраад баруун хөл ХУГА!"

Хисын ярвайн "энэ яг хоёр сарын өмнө би чамайг ханиадтай байхад чинь эргэдэг үеийнх шиг юм болжээ"

Ники "яасан гэнээ?"

Жонвон "хоёр сарын өмнө танай хүн чинь устай ваннанд хэвтэж байгаад ханиад хүрчихсэн юм. Тэгээд Хисынээс өөр завтай хүн байхгүй болохоор нь эм дөхүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Хисын гэж балай амьтан орцны үүдэнд нохойд хөөгдөж яваад халтирч унаад баруун хөл ХУГА! болсон байдаг юм"

Мина "тэр үед бүр үхтлээ инээж билээ"

Би "тэр ч яахав. Өчигдөр хадам аав огцом хөдөлгөөн хийгээд нөгөө нэг сарын хугацаагаа долоо хоногоор сунгуулчихсан"

Сонхүн "бодвол чи огцом хөдөлгөөн хийхэд хүргэсэн байхдаа"

Би "угаасаа надаас өөр тэгж зүрхлэх хүн энэ хорвоо дээр байхгүй ээ"

Бидний яриа сүүлдээ хадам аавд хэрхэн зөвшөөрөгдөх тал руу оров. Удаан ярилцаж суусны үндсэн дээр Жэйкийн жирэмсэн болох санаа дэмжигдсэн юм. Битгий тийм муухай зүйл бодоод бай! Бид зүгээр л жирэмсэн гэж худал хэлэх болно.

===================

Шинэ долоо хоног эхэлж, Ники бид хоёр эмнэлэг дээр ирлээ. Гэвч буруу үедээ ирчихсэн. Манай аав ээж хоёр энд байна л даа. Ай хорвоо гэж, ээжид алуулчихгүйхэн шиг л цэвэрхэн гарчих юмсан.

Ээж "өө миний охин~"

Би "та хоёр энд юу хийж яваа юм?"

Аав "ээж чинь хадам ээжтэй чинь уулзана гээд сүр сархийгээд"

Би "уулзаад дуусчихсан уу?"

Ээж "ирээд таван минут ч болоогүй байна"

Ники бид хоёр "а-аан"

Хадам ээж "юм хэлнэ гээд байсан. Юу юм?"

Ники "н-нөгөө-"

Хадам аав "бас яагаад ээрээд унав?"

Би "а-аав ээжийг явахаар хэлье"

Аав "юунд нь нуудаг юм"

Ники "юу ч нуугаагүй ээ"

Ээж "сэжигтэй дээ! Яг одоо хэлээдэх"

Би "юу ч биш гээд байхад"

Ээж "чи арай-"

Би "б-би яасан юм?"

Ээж "үгүй байлгүй дээ"

Хадам ээж "яасан бэ?"

Ээж "салах гэж байгаа юм биш биз?"

Ники "айн?"

Би "ЮУ БАЛАЙРААД БАЙГАА ЮМ БЭ!?"

Аав "цочих гэж"

Би "юу гэж бид хоёр салдаг юм"

Ээж "тийм бол ч яахав"

- ХҮҮШЭЭ ЮМИ, ЧИ ЖИРЭМСЭН ЮМ- өө хөөрхий. За баяртай.

Ники бид хоёр "ЯН ЖОНВОН, КИМ СОНҮ!"

Хадам аав, манай ээж "за энд юу болоод байгааг тайлбарла даа!"

Ники "юу ч бишээ. Энэ дотор таван цул, дотор эрхтнээс өөр юм байхгүй"

Би "Ники!"

Ники "үнэн л юм чинь"

Ээж "хэзээ?"

Би "юун хэзээ гэж. Ирдэг өд- БИШЭЭ!"

Ники "та одоо юун Жэйк ахын хэлсэн зохиолын дагуу яваад байгаа юм бэ?"

Хадам аав "ингээд арван зургаатай аав болчих гэж дээ. АРВАН НАЙМ ХҮРТЛЭЭ ХАМГААЛАЛТТАЙ ГЭЭД БАЙХ- Өө бишээ"

Ээж "СОЛИОТОЙ ӨВГӨН ЧИНЬ ЯАЖ ЗҮРХЭЛЖ БАЙНА! АЛНАААААА!"

Ингээд л хугархай хөлтэй хадам аав маань ээжийн гарын шүүс болж, ээж минь хадам аавын гарт тааралдсан аяганы ачаар толгойдоо аймар том булдруутай болов.

My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now