Никигийн аав эмнэлэгт хүргэгдсэнээс хойш хэдэн хоног өнгөрөв. Одоо бол манай ээж аав болон Никигийн ээж аав бүгд цугласан байна. Яагаад ч юм буруу зүйл хийчихсэн юм шиг толгой гудайсаар.
Аав "муу задарсан золиг! Юу гэж хэлсэн болоод ухаан алддаг юм бэ?"
Би "зүгээр л хариулсан"
Хадам ээж инээн "гэхдээ тэр миний залуу байх үеийг санагдуулаад сайхан л байна"
Хадам аав "чи ч бас аавыг ингэж байсан билүү? Гэхдээ битгий хөөрөөд бай!"
Ники "гэхдээ яах гэж цугласан юм?"
Хадам ээж "бид та хоёрын хуримын товыг л зарлах гээд цугласан л даа"
Би "айн? Зөвшөөрч байгаа юм уу?"
Хадам аав "зөвшөөрөхгүй бол хүү маань амиа хорлоно гээд байсан юм. Энэ хүүхнүүд яахаараа ийм их анхаарал татдаг байнаа"
Ники "тэгээд хэзээ гэрлэх юм?"
Хадам аав "хоёр жилийн дараа"
====================
Сонхүн "энэ яачихсан болоод санаа алдаад байгаа юм?"
Ники "өчигдөр хоёр талын эцэг эх хуримын тов зарласан юм. Тэгээд л"
Хэсон "зөвшөөрсөн л бол болоо юм биш үү дээ? Зөвшөөрөхгүй байна гээд хэд хоног хагас галзуу байдалтай байсан байж"
Би "тэр бол жинхэнэ араатан"
Жонвон "яасан юм бэ? Хурим чинь дараа долоо хоногт болох гээд бэлдэх зүйл их байгаа болохоор урвайгаад байгаа юм уу?"
Би "үгүй ээ"
Хисын "дарамталсан юм уу?"
Би "ҮГҮЙ! ҮГҮЙ! ҮГҮЙ ГЭЭД БАЙНА!"
Жэй "цочих гэж. Тэгээд яасан юм бэ?"
Ники "хоёр жилийн дараа гэрлэ гэсэн"
Бүгд "айн?"
Би "тиймээ, Никиг 18 хүрэхээр гэрлэ гэсэн. БИ ЕР НЬ ТЭР МУУТАЙ НЭГИЙГЭЭ ҮЗЭЖ, НЭХИЙ ДЭЭЛЭЭ ТАЙЛАХ БОЛНО!"
Ники "эгчээ тайвшир л даа"
Би "ТЭР МУУ ХАРГИС АМЬТАН ЯАЖ НАМАЙГ ХОЁР ЖИЛ ХҮЛЭЭ ГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА? Тэр хүртэл Никид ямар олон охин ханд хаяхыг мэдэж байна уу? АЛААД НУУЧИХ ЮМСАН!"
Жэйк "Сонү ер нь яаж тэссэн байна?"
Сонү "надтай байхдаа арай ч ална гэдэг байгаагүй л юм. Миний хажууд байхдаа хөөсөн чихэрний хүүхэд байсан. Гэхдээ тэр болзоогоор хордлогонд ороод л ална гэдэг болчихсон байх даа"
Би "тэр хөөсөн чихэр хольцтой байсан биздээ? Тэр нь чихэр нь ихэдчихсэн болохоор л би хордлого авсан"
Ники "тэр ч яахав"
Жонвон "андаа, би чамд хурдан гэрлэх арга зааж өгье"
Би "за сонсъё?"
Жонвон "та хоёр хүүхэдтэй болч- ЯА! ӨВДӨЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ"
Жэй "дагздах ч багадна"
Би "чи одоо доромжлоод байна уу?"
Жонвон "би яасан юм? Хүүхэдтэй болчихвол харин ч хурдан зөвшөөрөх юм биш үү?"
Би "хүүхэдтэй болохын хувьд боллоо гэж бодъё. ЧИ ТЭГЭЭД АРВАН ЗУРГААТАЙ ХҮҮХЭД ААВ БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?"
Жонвон "тэгвэл өөр юм бодъё л доо"
Мина "гэхдээ яагаад зүгээр гэрлэлтээ батлуулаад очиж болохгүй гэж?"
Би "гэрлэлтийг арван зургаан настайд бүртгэдэггүй юм"
Мина "тэгвэл ч хэцүү л дээ"
Жонвон "тэгээд л хүүх- ЯА!"
Хисын "дараагийн удаа наадхаа ярих юм бол толгойгүй болно шүү!"
Найзуудтайгаа элдвийг ярин, орой болгож гэр гэрлүүгээ харив. Ники намайг хүргэж өгөхөөр болж, бид зам даган хөтлөлцөн алхана. Хаа сайгүй хосууд алхах нь надад атаархлыг төрүүлдэг байсан бол одоо тэр атаархал гээч зүйл ор мөргүй арилчихаж. Бид замдаа багынхаа дурсамжийг ярьж, нэгэндээ дурласан түүхээ ярин инээлдсээр манай гэрийн гадаа ирлээ.
Ники "ордоо"
Би "үгүй ээ, чи эхлээд яв"
Ники "би таныг орохыг харчихаад явмаар байна шүү дээ"
Би "би гүйгээд л орчихно шүү дээ. Харин чи гэр лүүгээ явах гэж удна"
Ники "уг нь өнөөдөр хамт хонох гэж байсан юмсан. Даанч аав дуудаад"
Би "зүгээр дээ. Маргааш, нөгөөдөр гээд зөндөө өдөр байна"
Ники бид хоёр өөд өөдөөсөө харан инээв. Өндөр залуу болчихжээ, миний Ники. Тэр гэнэт л толгойгоо доошлуулав. Нүдээ аних хэрэгтэй бололтой.
"БОЛОХГҮ- ЯА!"
Ники "аав?"
Би "хадам аав?"
Хадам аав "х-хөл ХУГАРЧИХЛАА!"
YOU ARE READING
My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Миний бяцхан найз залуу болон бидний хайрын түүх. "Таван насны зөрүүтэй хосууд байлаа гээд яана гэж? Тэр миний бяцхан найз залуу. Тэгээд л болоо"