Хадам аав дээр очсоноос хойш ээж нэг л ууртай байгаа. Намайг бүгд жирэмсэн гээд ойлгочихсон болохоор хараа хяналт тавиад тун ч завгүй. Уг нь Жэйкийн бичсэн зохиолын дагуу л явсан юм шүү дээ. Ядаж байхад ээж гадаа хүйтэн байна гээд Ники бид хоёрыг уулзуулахгүй байгаа. Гэрт оруулаад ирье гэхээр илүү дутуу хүн оруулаад гээд загнаад байх юм.
Жонгүг "чи юугаа бодоод суучихав?"
Би "ахаа~ би яаж жирэмсэн биш гэдгээ ээж аав хоёрт ойлгуулах вэ? Худлаа гэхээр л жоохон амьтныг үгүйсгэлээ гээд байх юм"
Жонгүг "аргагүй шүү дээ. Чамайг гаргах болоход үнэхээр хариуцлагатай болсон. Тэр үед эмээ авхуул гээд байхад жоохон амьтныг ад үзлээ гээд бүр эмээтэй гар зөрүүлж байсан удаатай. Тэгээд л худлаа үгэнд чинь итгээд байгаа юм"
Би "та тэр үед гурван настай байсан шиг санагдах юм. Тийм үеэ санадаг юм уу?"
Жонгүг "би чинь муучгүй академынхаа шилдэг нь юм шүү"
Би "тэгээд л гайхуулдаг юм"
Жонгүг "гэхдээ чиний тэр залуу чинь маф бүлгэмд байдаг гэсэн биздээ?"
Би "тэгээд?"
Жонгүг "болвол нэг хүнийг асуучих. Ойлгосон уу?"
Би хөмсөг зангидан "намайг ашиглаж тушаал дэвших санаатай юу?"
Жонгүг "би өмнө нь чиний тусламжгүй дэд ахлагч болж байсан юм шүү"
Би "гэхдээ балайрч согтуудаа захирлыгаа үнсээд тушаал буурсан байдаг юм"
- Гэтэл тэр хүн нь чиний хадам ах болчих гэж дээ.
Би "Ким Тэхён, битгий дураараа өрөөнд орж ирээд бай!"
Тэхён "уг нь бол энэ Жонгүг бид хоёрын өрөө л дөө"
Би санаа алдан "та хоёрын өрөөнд орсондоо гутраад байна. Хосуудын хажууд байгаад байхаар Никигээ санаад байна"
Жонгүг "ээж чамайг ижил хүйстэн байсан ч өршөөнө. Тэгээд ч жирэмсэн гэж хэлдэг чинь л буруудаж байгаа юм"
Би "та хоёр дахиад газар унтах нь дээ"
Тэхён "угаасаа та хоёрыг нийлтэл бараг л газар унтаад дасах байхдаа"
Ээж "Тэхён, Жонгүг дүүгээ дагуулаад гараад ир дээ"
Ээжийн дуудлагаар тэр хоёр намайг хоёр талаас өргөсөөр өрөөнөөс гарав. Буулгаач гэж хичнээн орилсон ч хоёр эр хүнийг яаж дийлэх билээ дээ. Биднийг очиход Сонхүн согтуу ирчихсэн байх нь тэр. Амьд явахдаа агуу мөсөн ханхүүгийн согтуу төрхийг хардаг л юм байна.
Би "Сонхүн, юу болоо вэ?"
Сонхүн "өө миний хөөрхөн үеэлээ~"
Би "юу болсон болоод нэвширтлээ уучихсан юм бэ?"
Сонхүн "Сонүг дуудсан чинь найз охин нь ханиад хүрчихээд асарч байна гэсэн. Тэгээд нөгөө хэд рүү залгасан чинь Хисын сайхан нойр хугаслаад, тэр чигтээ яв гээд хараасан. Харин Жонвон, Жэй хоёр сохор болзоотой байна гэсэн. Жэйкийн хувьд архиа гаргах хүртлээ үзэгдэх орчноос арил гэж хэлсэн. Тэгээд Ники рүү залгасан юм. Танай хүн чинь аавдаа загнуулж байгаа. Тэгээд л чамаас өөр хандах хүн байсангүй"
Би "Хэсон яасан юм?"
Сонхүн "Хэсон бас уугаад тас. Гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ"
Би "тэгээд тэндээ хонохгүй дээ. Эсвэл чи манай гэрийн кодыг мэднэ шүү дээ"
Сонхүн "тэр гэрт чинь сүнс байгаа юм шиг эвгүй байсан юм"
Тэхён "түүнийг ч бас өрөөндөө оруулах болох нь"
Энэ орой Сонхүн, ах болон хүргэх ах бид дөрөв нэг өрөөнд хонохоор болов. Эрчүүд газраар гөөхийдөж, би ганцаараа орон дээр унтана. Шөнийн нэг цагт орны хөлд нэг юм сүүтгэнээд болсонгүй. Нүдээ дасгаж байгаад хартал арзайсан үстэй зүйл сууж байх нь тэр. Хамаг байдлаараа орилсоор нөгөө хэдийгээ сэрээж, гэрэл асаалгав. Пак Сонхүнийг чөтгөр аваг!
Би "ПАК СОНХҮН!"
Сонхүн "чамайг жирэмсэн гэсэн ээжийн чинь яриаг сонсоод. Үнэн юм уу?"
Би "ёо~ солиотой амьтан чинь. Явж унт!"
Сонхүн өөрт нь засч өгсөн гудсан дээр очоод хажуулдав. Гэвч энэ орой арай л тамын байлаа. Шөнийн хоёр цагт Сонхүн гэнэт өрөөнөөс гарч явсан. Араас нь дагатал жимс хальсалдаг төхөөрөмжийг аваад жимсний шүүс ууна гээд газар суучихсан. Гурван цагт цагны зүг гөлрөөд суучихсан. Юу хийж байгааг нь асуусан чинь хичээлийн цагаа хүлээж байна гэсэн. Гурав гуч болсон чинь балайраад Тэхён ахыг сүнс гээд баахан дэрээр цохив. Өглөө таван цагт нэг юм унтсан.
Жонгүг "Пак Сонхүний элийрэл нь архи уухад гардаг юм байжээ"
YOU ARE READING
My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Миний бяцхан найз залуу болон бидний хайрын түүх. "Таван насны зөрүүтэй хосууд байлаа гээд яана гэж? Тэр миний бяцхан найз залуу. Тэгээд л болоо"