Хүмүүсийн дуу бүдэг бадаг сонсогдож, яг л хоосон орон зайд хөвж буй мэт мэдрэгдэнэ. Магад би үхчихсэн юм болов уу? Нүдээ нээмээр байвч дэндүү хүнд санагдаж, үүрд ингээд хаалттай байлгамаар санагдана. Сүүлд яг юу болсон бэ? Би хэн нэгэн намайг гар дээрээ өргөж байсныг л санаж байснаас бусдаар маш олон хоног унтсан мэт. Би хаана байгаа юм бэ?"
- Сэргэж байна уу? Охин минь.
Би "ээжээ~"
Ээж "тиймээ, ээж нь байна"
Ээжийн минь нүднээс нулимс урсаж, би баруун гараа дээш өргөн арчиж өгнө. Тэд намайг яаж сулласан юм бол? Бас Ники яасан бэ? Намайг барьцаалсан хүмүүс баригдсан уу? Тэднээс асуулт асуумаар байвч тэнхэл хүрэхгүй нь. Би эргээд унтмаар санагдаж байна.
Цагаан тааз...
Бие минь хүнд санагдах нь багасчихаж. Эргэн тойрноо харахдаа ээжийгээ цаад буйдан дээр суугаагаараа унтаж байхыг харав. Одоо л нулимс минь урсаж, түүний ядарч цонхийсон царайг харахдаа сэтгэл хөндүүрлэнэ. Би хэр удаан ийм байдалтай байсан болоод ээж минь ийм болчихсон юм бэ?
Ээж "миний охин~"
Би "ээжээ"
Ээж "яаж байна? Эмч дуудах уу?"
Би толгой сэгсрэн "хэрэггүй ээ. Надтай хамт байгаач"
Ээж толгой дохин "ойлголоо. Ээж нь энд байж байх болохоор дахиад жоохон унтчих. Биеэ тэнхрүүлэх хэрэгтэй"
Би "Ники яасан?"
Ээж нэг л гунигтай, чимээгүй болчих нь тэр. Би буруу юм асуучихсан юм болов уу? Яагаад царайных нь хувирал гэнэтхэн ийм болчихов? Дахин асуухыг ч хүссэнгүй нүдээ аньж орхилоо. Цаг хэртэй нүдээ анин хэвтээд яг унтах гэж байтал гаднаас хүн ороод ирэв бололтой хаалга онгойх дуулдав.
Ээж "юу болсон бэ? ханиа"
Аав "цагдаагийн газар очоод ирлээ. Охиныг хулгайлсан этгээд нь гадаад хүн юм байна"
Ээж "хаанахын хүн гэж?"
Аав "Япон хүн юм байна. Хэргээ хүлээхгүй суугаад байхаар нь золтой л цохиод авчихсангүй"
Ээж "тэгээд яахаар болов?"
Аав "аль хэдий нь шүүх хурал нь болдгоо болчихож"
Ээж "юу? Биднийг байхгүйд уу?"
Аав "Япончуудын жишгээр болсон шүүх юм байна. Бас Ники гэрчээр орсон гэж байна" Ники гэрчээр гэнээ?
Ээж "юу гэсэн үг вэ? Тэр гэмт хэрэгтэн яахаараа гэрч болдог юм?"
Аав "аяар гэм! Охин сэрчихнэ шүү дээ"
Ээж "түүнээс л болж охин ийм байдалтай болчихсон байхад яагаад тэр шүүхийн гэрч гэж?"
Аав "Ники тэр залууг таньж байсан гэнэ"
Ээж "юу гэсэн үг юм?"
Аав "яку- юу ч билээ. Тэр нь юм байхаа. Никигийн аав нь том бүлгэмийн удирдагч болохоор хүүд нь заналхийлсэн тэр хүнийг цаазаар авхуулах ял тулгах гэсэн юм байх. Тэгээд л гэрчээр оролцож"
Би "Никигийн аав гэнээ?"
Ээж "миний охион~"
Аав "сэрчихнэ гэж хэлээд байхад"
Би "Ники одоог хүртэл цагдаагийн газарт байгаа юм уу?"
Аав "т-тэр нөг-"
Би "байгаа байх нь. Би очиж уулзах болно. Аль цагдаагийн хэлтэс юм?"
Аав "юу-"
- Түүн рүү оруулахгүй байна.
Би "би очвол оруулах л болно. Сонү~ чи машинтай юм чинь намайг хүргээд өгөөч"
Сонү "одоо хэрэггүй. Харин түүний аав нь чамтай уулзмаар байгаагаа хэлсэн"
Ээж "тэр хүнтэй уулзуулж болохг-"
- Өршөөгөөрэй~ ёс алдлаа"
Би "тэр ямархуу байгаа вэ?"
- Бид түүнийг аль хэдий нь гэм буруугүй гэдгийг нь нотолчихсон.
Би "тэгээд?"
- Удахгүй бид Япон буцах болохоор дахин саад учрахгүй ээ.
Би "тоглоод байгаа юм уу? Яалаа гэж түүнийг минь авч явах гээд байгаа юм? Тэр яахаараа таны хүү байдаг юм бэ? АСРАМЖИЙН ГАЗАРТ ХАЯЧИХААД ЯАГААД ОДОО АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?"
- Та хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй ч Рики надаас тийш нь явуулаад өгөөч гэж гуйсан болохоор л явуулсан юм.
Дахиад л шоок. Тэрний жинхэнэ төрх нь аль нь юм бэ? Миний эгдүүтэй найз залуу Ники, аль эсвэл Японы том бүлэглэлийн өв залгамжлагч Рики.
- Чамд л гэж хэлэхэд хүүг минь алах гэж жилдээ хэдэн хүн над руу дайрдаг. Хэрвээ чи түүнтэй хамт байх юм бол тэд чамаар далимдуулан барьж аваад, чамайг ч бас хамтад нь хороох болно.
Би "хамаагүй ээ! Би түүнийг дэргэдээ авах болно. ХАМААГҮЙ ГЭЖ БАЙНА!"
- Чиний мэддэг Ники гэх залуу болон миний мэддэг Рики гэх залуугийн хооронд асар их ялгаа бий. Чи тэр дундаас хэн нь жинхэнэ вэ? гэдгийг нь хэзээ ч олж чадахгүй. Учир нь хүний дотор хөөрхөн цагаан бүжин ч бий, аймшигтай махан идэштэн бар ч бий. Хүн жинхэнэ төрхөө нуухын тулд хүн ч хороож чаддаг гэдгийг санаж яв!
YOU ARE READING
My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Миний бяцхан найз залуу болон бидний хайрын түүх. "Таван насны зөрүүтэй хосууд байлаа гээд яана гэж? Тэр миний бяцхан найз залуу. Тэгээд л болоо"