Ники ирснээс хойшхи долоо хоногийн дотор бидний хурим ойр тойрны хүмүүс дунд тархаж эхэллээ. Уг нь бол нөгөө хэддээ хэлсэн боловч дэвэн дэлхийгээр тарчихсан байдаг юм. Сонхүн хосуудтай хамт амьдарч чадахгүй гээд найз охиных руугаа явсан. Одоогоор гэрт бид хоёроос өөр хүн байхгүй ээ гэсэн үг.
Гэхдээ одоогийн нөхцөлд энэ талаар ярих нь зохисгүй юм.
Ээж "чи охиныг маань ямар байдалд оруулснаа мэдэж байгаа биз?" Ники толгой дохино.
Би "ээж~ та түүнийг айлгаад байна"
Ээж "би чамтай яриагүй байна!"
Би "тэгсэн ч гэсэн"
Ээж "өөрөөсөө таван насаар дүү хүнтэй үерхчихээд их юмаараа гайхуулж дээ"
Би "яс ярих юм бол аав таниас бүхэл бүтэн арван насаар дүү биздээ?"
Ээж хоолойгоо засан "тэр үед би аавыг чинь надаас гурван насаар дүү гэж боддог байсан юм"
Аав "хуурсан нь миний буруу ч чи ч бас насаа буруу хэлсэн биздээ?"
Би "ингэхэд та хоёр яах гэж ирсэн юм?"
Аав "ээж чинь Никиг хармаар байна гээд байсан юмаа"
Ээж "би хэзээ Никиг хармаар байна гэсэн юм? Худалч юм бэ чи!"
Аав "Сонхүнаас сонсчихоод л хүүшээ манай хүргэн ирчихэж гээд л баахан тэрүүгээр орилсон байж. Чи худлаа гэж мэлзэх гээд хэрэг байхгүй. Гэрээр дүүрэн нууц камер байхад ингэх чинь буруу шүү"
Аав ээж хоёрын маргаан сүүлдээ ээжийн гомдлоор дуусч, тэд явахаар болов. Харин Никигийн хувьд буйдан дээр хошуугаа унжуулсан чигтээ суусаар. Юу болсныг нь асуусан ч тэр хариулахгүй байв. Арга ядаад хайруулын таваг бариад зогсож байгаа минь энэ дээ.
Би "за залуу минь~ юу болсноо хэлнэ дээ"
Ники "н-нөгөө ю-юу-"
Би "яг юу нь болохоо байчихав?"
Ники "аав тантай албан ёсоор танилцана гээд. Тэгэхээр нь би зөрөөд"
Би "юу гэсэн үг юм?"
Ники "манай аав намайг өөрөөсөө эгч хүнтэй гэрлэж болохгүй гэсэн"
Би хөмсгөө өргөн "яагаад?"
Ники "эгчмэд хүмүүс их хартай гэсэн"
Би "айн?"
Ники "манай ээж ааваас найман насаар эгч л дээ. Тэгээд эгчмэд бүсгүйтэй яасан ч гэрлэж болохгүй шүү гэсэн"
Би "нялх ногоо зулгаагаа л биз. Энэ одооны хүмүүс яагаад ингээд байгаа юм бэ? Ер нь намайг шүүхэд гомдол гаргана гэж хэлээрэй. Би заргалдаж байгаад чамайг нөхрөө болгоно"
Ники "та аавтай дайтаад барахгүй байх"
Би "би чинь мафийн хүүгийн хатан юм шүү. Эмэгтэй гээд бүү басаарай"
=======================
Долоо хоногийн дараа би Никигийн эцэг эхтэй танилцахаар очив. Аав нь над руу нэг л ёозгүй хараад байхаар нь зөрүүлээд муухай харчихлаа. Ер нь хадам аав нь байж бэрдээ буулт хийх хэрэгтэй шүү дээ. Энэ хүнд харин зөндөө юм заамаар юм байна. Хэрвээ Ники дээрээ ахтай, эсвэл доороо эрэгтэй дүүтэй байсан бол ч тэр бараг бэрүүддээ алуулэ байгаа.
Хадам аав "юу хийдэг юм?"
Би "төгсөнө"
Хадам аав "ээж аав чинь?"
Би "тэтгэвэртээ гарсан"
Хадам аав "ямар ажил хийдэг байсан юм?"
Би "ээж гоо сайханч, аав захирал"
Хадам аав "ямар компанид?"
Би "нэр нь урт болохоор санахгүй байна. Google гээд нэг сайхан амьтан байгаа юм чинь та өөрөө хайчихаарай"
Хадам аав "чи-"
Би "би- юу гэж?"
Хадам аав гэнэт л хүзүүгээ бариад унаад өгөв. Арай л хэтрүүлчихэв үү? Бид түргэн дуудаж, хориод минутын дараа гэхэд тэр өвгөн эмнэлгийн орон дээр дусалтай залрав. Хүүгээ өгөхгүй гэсэн чинь л том алдаа болсон юм даа, хадам ааваа.
Хадам аав "б-би-"
Би "т-та- юу юм бэ?"
Хадам аав "з-зөв-"
Би "зөвшөөрч байгаа юм уу? Ники~ хадам аав биднийг зөвшөөрчихлөө"
Ники инээн "баярлалаа ааваа"
Хадам аав "ГАР!"
YOU ARE READING
My Little Boyfriend || 𝓝𝓲𝓴𝓲 [✅]
Romance-Миний бяцхан найз залуу болон бидний хайрын түүх. "Таван насны зөрүүтэй хосууд байлаа гээд яана гэж? Тэр миний бяцхан найз залуу. Тэгээд л болоо"