16

23 4 0
                                    

"Х-хөөе, би зүгээр л санаа зовж байгаагаа харуулах гэж хичээсэн"

Надад эвгүй санагдсан. Тэр над руу ширтэх үед би ямар их сандарсан гээч?

"Би мэднэ ээ..."   Тэр үүнийгээ шивнэх шахам хэлсэн.


"Тэгэхээр яг юу болсон юм?"

"Юу?"


"Чи яагаад түүнээс болж амиа хорлосон юм? Бас яагаад найз охин чинь үхсэн юм?"

Тэр нулимстай нүдээр над руу хэсэг зуур ширтсэн...

Худлаа хэлэхгүй ээ, түүний яг тэр харц миний зүрхийг урьд өмнө байгаагүйгээр өвтгөсөн.

Түүний гэм зэмгүй инээмсэглэл, ялдам царай бас хөгжилтэй зан ааш... Түүнд юу тохиолдоо вэ?


"Тэр аюулд өртсөн..."

Тэр ийн хэлээд над руу харах үед нүднээс нь нулимс тасралтгүй асгарч байлаа.

"Тэр над руу залгасан ч би утсаа аваагүй... Гэвч тэр намайг өөрийг нь аварна гэж дэндүү их итгэж байсан болохоор над руу залгасаар л байсан... үхэх хүртлээ"



5AM | kth ✔︎Where stories live. Discover now