Өдөр хоногууд гайхалтай өнгөрч байна.
Би түүнийг зөвхөн үүрийн 5 цагт хардаг ч, өдрийн цагуудаар дэргэд минь байгааг мэдэрдэг.
Гэхдээ энэ хангалттай биш юм. Би түүнийг илүү олон удаа хармаар байна.
Хэрэв хэн нэгэн намайг үүр шөнийн заагаар сүнстэй уулзах гэж босдог болохыг мэдвэл намайг яах аргагүй сэтгэцийн өвчтэй гэж бодох байх. Гэхдээ азаар миний сэтгэл зүйд анхаарал тавиад байхаар гэр бүл найз нөхөд надад байхгүй.
...Бид яг л 5 цагтаа, уулздаг тагтан дээрээ бие биеэ ширтээд зогсож байна.
"Чи надад үнэхээр дурлачихаж, үгүй гэж үү?"
Тэр хэлсэн үгэндээ баясан инээв.
Түүний инээмсэглэл ямар чамин гэж бодно?
"Хөөе, би тийм галзуу амьтан биш шүү"
..."Ингэхэд би чиний нэрийг одоог хүртэл мэддэггүй юм байна шд"
"Одоо л нэг санав уу?"
Тэр яг л хүүхэд шиг өхөөрдөм царай гарган инээж байна.
"Тэгэхээр чамайг хэн гэдэг юм, ноён Үл Мэдэгдэгчээ?"
"Намайг Тэхён гэдэг, Ким Тэхён"