32

21 4 0
                                    

Би инээмсэглэв.

Тэр алга болоогүй.

Яагаад гэж үү?


Би маск зүүчихсэн болохоор.


Тэр инээмсэглэлээ.

Хэдийгээр бид уруул уруулныхаа амтыг мэдрээгүй ч, тэр зөөлөн мэдрэмжийг авч чадаагүй ч, сайхан байсан...

Ядаж л түүний хүсэл биеллээ шүү дээ.

Гэвч би удалгүй түүний нүднээс урсах нулимсыг анзаарсан юм.

"Энэ миний хийж чадах ганц зүйл байлаа Тэхён... намайг уучлаарай"

"Битгий уучлалт гуй л даа.. Би сая яг л үүлэн дээр хөвж байгаа юм шиг санагдсан."

Би инээмсэглэх гэж хичээв. Гэвч тэр нүднээс минь удаанаар урсах дусал нулимсыг олоод харчихсан юм.

Миний зүрх өвдсөн.

Түүнийх ч бас өвдсөн гэдэгт итгэлтэй байна.



Бид хаа хүрэхээ мэдэхгүй нь... Хамтдаа л байвал бүх зүйл болно, тийм биз дээ?


5AM | kth ✔︎Where stories live. Discover now