26

20 4 0
                                    

"Ари?"

"Мм?"

"Чи айхгүй байна уу?"

"Юунаас?"

"Надаас"

"Инээдтэй юм, Тэхён. Би чамаас хэзээ ч айж байгаагүй.... Учир нь би чамд итгэдэг"


Би инээмсэглэв. 

Тэр намайг инээмсэглэхэд дуртай байдаг.


"Чи яагаад надад итгэдэг юм?"


Би түүн рүү харлаа. Тэр дэндүү үзэсгэлэнтэй юм. Тиймдээ ч хорвоо ертөнц түүн шиг гоо үзэсгэлэнг дааж бараагүй байх... Тэгээд л түүний цагаахан сэтгэл нь бараан хорвоог давж дийлээгүй байх.

Тэр яагаад найз охиныхоо үхэлд тэгтлээ их шаналсан юм бол? Тэр яагаад өөр нэгнээс болж өөрийнхөө амьдралын төгсгөлийг нэхсэн юм бол?

Би түүнтэй арай эрт танилцсан ч болоосой.

Амьд байхад нь дэргэд нь байсан ч болоосой.

Хар цагаан амьдралыг нь өнгөөр будчихсан ч болоосой.

Тэр минийх байсан ч болоосой...



"Чи яагаад хариулахгүй байгаа юм, Ари?"


"Би мэдэхгүй байгаа ч, мэдэрч байна....."

"Чамд дурлачихсан гэдгээ"




5AM | kth ✔︎Where stories live. Discover now