"Тэгэхээр би чамд хүрч чадахгүй гэсэн үг үү?"
"Ганц чи биш ээ, би ч гэсэн чамд хүрч чадахгүй"
"Гэхдээ чи өглөө миний мөрөнд хүрсэн шүү дээ"
"Би чиний арьсанд л хүрч чадахгүй. Харин хувцсанд бол болно"
"Чи алга болох үедээ хаашаа явдаг вэ?"
"Мэдэхгүй ээ... Бүх зүйл харанхуй болж, би юу ч хардаггүй"
Түүний нүдэнд гуниг хурсан байсан. Яагаад ч юм, үүнээс нь болоод би хүртэл гуниглаж байна.
"Би чамайг тэвэрч чаддаг ч байсан болоосой, Тэхён"
Тэр гайхширсан.
Би хүртэл гайхширсан.
Би яагаад түүнийг тэврэхийг хүссэн юм бол?
Яагаад?