0 | Me before you

303 42 17
                                    

Шарил дээр чинь өрөөтэй зуу зуун цагаан сарнайг би өөрийн гараар шатаасан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шарил дээр чинь өрөөтэй зуу зуун цагаан сарнайг би өөрийн гараар шатаасан.

Одоог хүртэл чиний үнэр үнэртэх цагаан хэрэглэл дотроо хөрвөөхдөө хаа нэг нулимс дуслуулна. Саяхан үсийг минь илбэж байсан чиний тэр булбарай цагаан гар одоо цогцосны нэгэн хэсэг болсон гэдэг хатуу хийгээд няцашгүй үнэн намайг ч бас булшлах мэт.

"Одоо явахгүй бол хоцрох нь байна."

Ээжийн хөндийхөн хэлэх нэг өгүүлбэр намайг орноос минь удаанаар босгов.

Оршуулган дээр чинь залрах хамгийн хүндтэй нэгэн би биш. Чамайг эцсийн замд чинь үдэн өгөх эрхгүй хүн нь би байлаа.

Санаж байна.

Миний төлөө зориулсан чиний гэсэн бүхнийг мянга гэж үзвэл чамд өгсөн зүйлс минь нэг ч хүрэхгүй нь...




Tulip: Удаан хугацааны дараа эргэн ирэхдээ та нартаа гэнэтийн бэлэг барихыг хүслээ кк Энэхүү бичвэр нь "My Two Faces"-ийн хоёрдугаар дэвтэр боловч үйл явдлын хувьд уялдаа холбоогүй болно. Шимтэн уншихыг хүсье!💙🌸

Her Two Sides || MglWhere stories live. Discover now