5

28 6 2
                                    

Юуу болоод өнгөрсөн нь их хачин...

Би амаа өөрөө захирч чадаагүй...

Түр зуурын сэтгэл хөдлөлд тэр чигтээ автчихсан...

Өнөөдөр бид Enhypen тай ярилцлага хийж "B side" гэх бичлэгээ ч бас хийнэ...

Бид нүүрээ будуулж, зураг авалтад бэлэн болоход
Менежер- Сүжин аа... хэрвээ чи аядол болох гэж байгаа бол чамд хийж болохгүй хатуу 3 зүйлийг сануулах хэрэгтэй юм шиг байна.
Нэгт.. чи дуртай болгоноо идэж болохгүй... жин нэмнэ
Хоёрт.. чи 4 жилийн турш хэн нэгэнтэй болзож болохгүй...
Гуравт.. чиний гэх хувийн орон зай алга болно.. хаа сайгүй камер, микрофон... чи чөлөөтэй гадуур явж болохгүй... заавал надтай явна...
би нэг сайн санаа алдаад
- би чаднаа... би хийх болно...

Жонвон-1.2.3
Бүгд- Connect... Сайн байцгаана уу? Бид бол Enhypen.
- 1.2.3
-Сайн байцгаана уу? Бид бол Trainee B....

Зураг авалтын дундуур жэйк надруу үнэхээр олон удаа харсан заримдаа бүр ширтээд зогчихсон, тэгээд бүр дагаж явсан... Тийм болохоор бичлэгийг тасалж оруулах гэсэн ч жэйк бид хоёрыг хэт ойр байна гэж найруулагч хэлсэн... энэ асуудлаас болж би дэбют хийхээсээ ч өмнө хасагдах нь...

Жэй- үнэхээр уучлаарай... зураг авалтыг чинь балалчихлаа... гэж хэлэхэд нь миний дотор юу ч гэмээр юм... тэрнийг тэврээд авмаар мэдрэмж төрсөн...
- зүгээрээ... сүртэй зүйл биш гэж хэлээд түүний царайг нэгд нэгэнгүй сайтар ажиглаж байтал тэр өмнө минь ирээд..
Жэйк- Хэрвээ... Чи дургүй байвал би хүчлэхгүй ээ... Чиний ажилд саад болж магадгүй... ийм байдлаар бол.. гээд түүнийг үгээ гүйцээхээс өмнө би түүний уруул дээр үнсчихлээ...
Би юу хийснээ мэдэж байгаа... гэхдээ надад дэбют ээс илүү... жэйк чухал юм шиг байна.

Жэйк хэсэг шоконд орсон аятай байж байгаад бэлхүүсээр минь тэврээд уруул дээр минь удаан бөгөөд зөөлөн үнслээ...

"Энд юу болоод байгаа юм" гэх дуунаар бид хоёулаа сандарч хоёр тийш болоход Жэй зогсож байлаа. Ард нь Хисын, Сонхүн, Ники зогсож байв.
Жэй- Жэйк... та хоёр чинь.... ийм зүйл болж болохгүйг та хоёр хоёулаа мэднэ...

Чөтгөр гэж... би л ийм зүйлд хүргэчихлээ... тэд надаас зайгаа барих болов уу??? Гэхэд Хэрим эгч цаанаас ирж байгаа харагдана... би одоо айж байна...
Жэйк намайг сандарсныг хараад мөрөөр минь тэврээд чихэнд минь "зүгээрээ, чиний төлөө гэвэл одоо ч хамаагүй ажлаа хаяж чадна" гэхэд нь надад нэг бодол төрлөө...
Менежер ахын хэлснээр дэбют эсвэл жэйк гэсэн сонголттой тулчихлаа... би энэнээс л айж байж... шийдвэр гаргахаас... миний мөрөөдөл эсвэл хайртай нэгэн минь...

Ники- Жэйк ахаа... таныг Сүжин эгчид сайн гэдгийг мэдэх ч ийм зүйл болж болохгүй..

Хэрим- Юу болцгоогоод энд цуглчихсан юм..

Гэхэд Жэй тэрэн рүү эргэж хараад

Жэй- Та мэдэж байсан биздээ... Энэ хоёрын харилцааг

гэхэд Хэрим эгч над руу хараад

Хэрим- Мэднээ, тэгээд яасан юм... юу болсон бэ

би одоо айхаасаа илүү гайхаж байна.... Хэрим эгч мэдэж байж... энэ бүх хугацаанд тэр мэдэж байман байна... энд би ганцаараа тэнэг хүн шиг гайхаж сандарч айж байгаа нь юм байна..
Миний бодлыг таслан цаанаас Жонвон, Сонү, манай бусад хэд ч бас инээлдсээр ирж байв...
Жонвон байдлыг хараад шууд л Сонүгийн чихэнд юм шивнэхэд Сонү инээхээ болин чухал царай гаргав..
Харин мэдээгүй манай гишүүд гайхсаар инээлдэхээ больж...
Чаёон- Асуудал гараа юу..
Южин- яагаад бүгд ийм чухал царай гаргаад барайгаад унаваа...
Үжын- Хэрим эгчээ.. тэд баригдчихсан юм уу
Гэхэд би бараг ухаан алдах шахлаа... арай бүгд мэдэж байсан юм биш биз дээ...

Сонхүн- Дотуур байранд очоод асуудлыг хэлэлцэх нь зөв байх...
Жонвон- Тийм шүү.. энд камер их байна... дорм руу очицгооё.
Бүгд тус тусын машиндаа сууж хөдлөх болоход жэйк амны хайрцгаар "Битгий сандраарай.. бүх зүйл хэвийн" гэж хэлээд инээмсгэлэхэд нь жаахан ч болтугай тайвширлаа.

Yellow heart [MGL]Where stories live. Discover now