Өглөө сэрээд шууд л Жэйкийг харан юу хийснээ эргэн санаж, түүндээ улам л их түгшинэ.
Үнэндээ би тэрнээс зайгаа баръя гэж бодсон юмсан.
Гэсэн ч тэр намайг яаж аргалах талаар үнэхээр сайн мэдэх юм.
Одоо шүршүүрт ороод, Южинтэй зураг авалтын талбай руу явна.
Өнөөдрийн бүх юм аа төлөвлөөд шүршүүрт ороод гарч ирэхэд Жэйк бухимдсан байртай орон дээр толгойгоо салаавчлан доош хараад сууж байв.
-Яасан?
"Өө.. байсан юм уу? Чамайг хаяад явчихаж гэж бодоод.."Гээд нулимс нь мэлтэлзэх энэ залуу... надаас 2 насаар ах гээд бод доо...
Жэюүнийг арай хийн ятгаад менежертэй зураг авалтийн талбай руу явж очиход YG гэсэн дүрэмт хувцастай үнэнийг хэлэхэд халуухан залуус ирчихсэн байлаа.
Тэд бидэнтэй адилхан туршлага солилцох зорилгоор манай энт-д ирсэн болж таарав.
Кан Тэсон гэх өндөр бөгөөд цайвар арьстай царайлаг хөвгүүн надтай нас чацуу учир их л дотно болж байлаа.
Зураг авалтын дараа бид хөгжилдөж нэгнийгээ өдөн ийш тийш гүйлдэж яг л хүүхэд шиг байцгаалаа.
Тэсон той юм яриад сууж байтал Жэйк хажууд ирэн гарнаас минь угз татаад босгох нь тэр.
-энд юу хийж...
Жэйк- Сайн уу? Чамайг харж байгаагүй юм байна.
Гэж Тэсон руу таагүй харцаар харж хэлэхэд Тэсон бөхийж хүндэл үзүүлсээрТэсон- Сонбэ таныг энд харна гэж бодсонгүй...
Жэйк- өө яанаа, тэгвэл энд харчихлаа, хүний найз охинтой хэт ойрхон байх чинь таалагдсангүй хүрээд ирлээ.
Гэхэд Тэсон загнуулсан хүүхэд шиг доош харан уруулаа хазна.
-Тэсон аа, явцгаая. Харин чи... зүгээр л гэртээ хариад намайг очихыг ХҮЛЭЭЖ БАЙ!!!
Сүүлийн 2 үгээ ширүүхэн хэлчихээд зураг авалтаа дуусан дуустал Хэрим эгч Южин бид хоёртой зууралдсаар дуусав.
Зураг авалтийн байрнаас гарахад YGын дадлагжигч нар салах ёс хийцгээгээд эргэж харвал Жэйк машинаа налчихсан намайг бас Тэсоныг ээлжилж харан амандаа бувтнан зогсож байв.
Менежер ахад Жэйктэй явлаа гэж хэлээд Жэйк рүү очиход
"Суу!"
Гэж их л захирангуй бөгөөд ууртай хэллээ. Би ямар ч буруу зүйл хийгээгүй атал тэр уурлаж байгаад би үнэхээр гайхсан.
YOU ARE READING
Yellow heart [MGL]
RomanceFriends to lovers... but we're never been friends. Аядолуудын өнцгөөс харж болох хайрын түүх. Магадгүй биас чинь Жэйк бол төсөөлөхөд сонирхууштай бичвэр.