- Жэюүн аа, туслаарай!
Тэсон: Жэюүн? Хаха намайг Тэсон гэдэг шүү дээ нүүна...
- Хөөш муу галзуу амьтан минь машинаа зогсоо!!!
Тэсон машинаа улам хурдлуулах нь намайг айлгана... Тэр үнэхээр согтуу байгаа нь илт харагдаж байна. Гэхдээ яагаад ингээд байгаа юм бол?
Тэсон: Нүүна та миний сэтгэлийг ойлгохгүй байгаа болохоор... үгүй ээ, үнэхээр хүн болгон намайг ойлгохыг хүсэхгүй байгаа болохоор ингээд ч болтугай таныг аваад хамт үхэцгээе!
Бурхан минь... Би энэ амьдралдаа дэндүү их хайртай. Би мөрөөдөлдөө хүрч, хайрлах нэгэнтэй болсон. Би зөвхөн жаргалтай байгаагүй. Жаргалын хажуугаар зовлон ч багагүй үзсэн. Би зохих ёсоор амьдарсан учир иймэрхүү сэтгэцийн өвчтэй хүнтэй хамт амьдрах нь бүү хэл хамт үхэхийг ч хүсэхгүй байна.
-Тэсон аа, машинаа зогсоочих... ярилцъя.
Тэсон: Юуны тухай ярина гэж?
-Маш чухал зүйл... бидний... тухай...
Гээд тайвшруулах аятай хэлэхэд тэр машинаа огцом зогсоов.
Тэсон: Т тэгээд юу тэр билээ.
Машин зогссон даруйд би машинаас буун ирсэн зүг рүүгээ гүйж гарав. Тэсон араас минь хөөж байсан нь яг л аймшгийн кино шиг санагдав. Би гүйж тэрнийг нилээд холдсоны дараа утсаа гаргаж ирэн Жэйк рүү залгав.
Тэр энэ хугацаанд над руу 200 гаруй удаа залгасан байна... Яг залгах гэтэл тэр өөдөөс минь залгах таарав.
Жэйк: Бурхан минь гэж... Сүжин аа, юу болоод байгаа юм, хаана байна, тэсон гэж нөгөө дадлагжигч мөн биз дээ...
-Жэюүн аа би хотоос баруун тийш нилээд явсан зам дээр байна... Гуйя намайг ирж аваач дээ....
Нулмис минь урсан түүнийг сонсон зам дагуу алхаж явахад жижигхэн тосгон бололтой газар харагдав.
-Жэюүн аа энд жижиг тосгон байна... би дэлгүүр ороод байршил асуучихъя.
Жэйк: ХЭРЭГГҮЙ! Утсаар чинь байршлыг чинь олчихсон одоо очиж байна. Утас чинь цэнэгтэй биз дээ.
-Тийм ээ, 67 хангалттай байх...
Жэйк: хаашаа ч орж болохгүй шүү, хэцүү байх ч гадаа байж байгаарай. Тосгоноос холдолгүй, энд тэндэхийн газар руу лролгүй хүлээж бай!
- Яагаад?
Жэйк: Гадаа харанхуй, хүйтэн байлаа ч түр тэсэж байгаарай.. Хайраа...
YOU ARE READING
Yellow heart [MGL]
RomanceFriends to lovers... but we're never been friends. Аядолуудын өнцгөөс харж болох хайрын түүх. Магадгүй биас чинь Жэйк бол төсөөлөхөд сонирхууштай бичвэр.