16

23 8 3
                                    

"Жүржийн амттай бялуу гэж байдаг юм уу?"

- Байлгүй яадаг юм... би идэж үзсэн юм чинь

"Хэзээ, надгүйгээр хэнтэйгээ идсэн юм бээ?"

- Их царайлаг, өндөр залуутай хамт идсэн за юу хаха

"Царайлаг өндөр залуууу???"

Цаг хугацаа өнгөрсөөр... Бидний бие биенээ хайрлах сэтгэл улам л хүчтэй болж байлаа. Бид нэг нэгэндээ итгэж, хэн хэнийгээ харилцан сонсож, илүү олон цаг хамт байдаг болсон нь биднийг үерхэлээ нуухад хэцүүхэн болгож байсан.

Бид ярилцаж байгаад үерхэлээ дэлгэхээр болсон.

Бидний албан ёсны харилцаа...

Энэ бүхэн болж өнгөрөөд хэдийнээ 2 жил өнгөрч... Хоёр талын хамтлаг болон менежерүүд зөвшөөрч, Бидний карер болон нөхөрлөлд муу зүйл тохиолдоогүй.

Эхэндээ их хэцүү байсан. Яагаад гэхээр хүмүүс ихэвчлэн эрэгтэй аядолуудад дуртай байдаг. Бас Жэйк нэлээдгүй алдартай учираас миний үзэн ядагчид мэдэгдлээс хойш нэг хоногийн дотор 20% ихэссэн. Бараг л өнөөх дарамт гэж зүйлийг утгаар нь мэдэрсэн.

Буруу хүнээ сонгосон байна Жэйк! Тэрнийг орхи!

Тэд удахгүй сална! Жэйк хэтэрхий түргэн шийдвэр гаргасан байна.

Жэйк эрүүл саруул байгаа биз дээ. Тэр Сүжин гэгчээр дутвал гэж!

Муу *л*гч*н Жэйкийн өвөрт орчихож л дээ!

Амиа хорлох гэхээр ийм жижиг зүйлээс болж дөнгөж эхэлж байгаа амьдралаа дуусгах гэж үү гэж бодогдон дээвэр дээрээс үсрэх гэж байсан би буцаж буух гэж байгаад Жэюүнд баригдаж байж билээ. Тэр намайг буулгаад энгэртээ чангаар тэвэрсээр уйлж байж билээ. Тэр үед л би мэдэрсэн. Зөв хүнээ олсондоо бүрэн итгэлтэй байна гэж.

Одоо бид олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн алдартай кпоп хосын тоонд 1т жагсаж яваа. Бид үүнийгээ тэмдэглэн гүзээлзгэнэтэй бялуу идэж VLIVE хийж байхад Жэйк бид хоёрыг Жүржийн амттай бялууны маргалдаан гарч ирсэн нь энэ. Одоо ч огт байхгүй залуугийн тухай асуудал болж байх шив.

"Пак Сүжин! Юун царайлаг өндөр залуу яриад байгаа юм?"

- Би дээр танилцсан юм аа, их хөгжилтэй санагдсан.

"Хөөе! Чамайг миний эмэгтэй гэдгийг бараг дэлхий даяар мэдэж байгаа за юу? Юууун өнндөррр царраййлагг залууу."

Yellow heart [MGL]Where stories live. Discover now