Өглөөний нар нүүрэн дээр тусахад нүдээ нээгээд харвал Жэйк яг л ээждээ тэврүүлээд унтаж байгаа 3 настай хүүхэд шиг л унтаж байлаа...
Би босоод гал тогоо руу явахад Жонвон кофе буцлагаад зогсож байв... тэр намайг хараад инээмсэглэн
Жонвон- Өглөөний мэнд... Сайхан амарсан биздээ
Гээд жуумалзан хөмсөгөө өргөхөд нь би жаахан сандраад
-ю юу ... сайхан амарсаан... чи ийм эрт сэрдэг байсан юм уу.
Жонвон- Одоо өглөөний 7 цаг болж байна... Ер нь бол яг л ийм цагт босдог... Хэдэн цаг унтахдаа биш хэр чанартай унтахдаа гол нь шүү дээ...
Гээд дур булаам инээмсэглэв.-Тэр ч үнэн шүү...
Жонвон- Жэйк ах босоогүй юм уу
-Босоогүй байнаа... тэрэнд унтахад чанар биш цаг хэрэгтэй бололтой...
Гээд бид инээлдэхэд Жонвон үнэхэээр эгдүүтэй харагдсан.Би чинь юу бодоод байнаа...
Жонвон надад аяга кофе хийж өгөөд өөрөө нэг аяга кофе бариад хажууд минь суугаад...
Жонвон- Ю юу.. тэгхээр... дэбют ажил чинь хэр явж байна..
-Аан.. бид маргаашнаас эхлэхээр болсон.
гэж хариулахад Жонвон толгой дохиод намайг хажуунаас минь цоо ширтэж эхэллээ... би аль болох тэрэн рүү харахгүйг хичээж байтал жонвон ам нээн
"та үнэхээр хөөрхөн юмаа... жэйк ахыг ойлгож байна..."
-Ю юуу... а аан б баярлалаа
жонвлныг ингэж хэлэхэд зүрх минь үнэхээр хурдан цохилж байсан юм... Би мэднээ... ингэж болохгүйгээ...
Би жонвоны өөдөөс харахад бид харц тулгарч орхилоо... тэр миний нүд рүү цоо ширтэж байлаа...Тэгээд тэр надад бага багаар ойртсон...
Эцэст нь тэр нүүрэнд минь тулж ирээд уруул руу минь ширтэж эхэллээ... Би яг одоо удирдлагаа алдаж байна...
Хаалга онгойх чимээнээр бид урагшаа харахад Жэйк нүдээ нухалсаар
Жэйк- таа хоёр чинь юу хийж байгаа юм...Би юу хийхээ мэдэхгүй сандарч ийш тийшээ харж байхад Жонвон их л тайван дуугаар
Жонвон- Сэргэхийн тулд аяга кофе уугаад л...
Би ч илүү дутуу зүйл ярилгүй толгой дохин кофеноосоо нэг балгав...
Жэйк наашаа ирээд миний кофег авж нэг балгаад
"Пак Сүжин гуай... хосууд ихэвчлэн хамт сэрдэг биздээ..
Гээд хошуугаа унжуулав. Яагаад гэнэт ингээд байгааг нь мэдэхгүй ч бид ингэж тийм ч их ярьдаггүй.. тэр тусмаа ийм өнгө аястай бол бүр ч биш.... би иймэрхүү зүйлээс ичээд байдаг...Жэйк ирээд намайг тэвэрч буйдан руу шигдээд нүүрээ цээжинд минь наан "чи эрт босчихоор чинь би дагаад босоод ирлээ шдээ"
-гүээ тэгээд унтаж л байхгүй яагаад хүрээд ирвээ..
Гэхэд Жонвон надруу тийм гэхийн аргагүй ширүүн харж байлаа.
YOU ARE READING
Yellow heart [MGL]
RomanceFriends to lovers... but we're never been friends. Аядолуудын өнцгөөс харж болох хайрын түүх. Магадгүй биас чинь Жэйк бол төсөөлөхөд сонирхууштай бичвэр.