2. Шизофрений нөлөөлөл

381 15 0
                                    

Би эмнэлгийн хана дагуу гутрангид алхах бөгөөд саяхан сонссон үгэндээ цочирдон нулимс дуслуулах шахна.

"Та шизофрени гэх сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон ноён У Жүнү. Эрт мэдэгдсэн нь азтай хэрэг. Мөн та асран хамгаалагчаараа эмчлүүлэх зөвшөөрлийн бичиг авчруулах хэрэгтэй гэж бодож байна"

Амьдрал хүн бүрд л шудрага бус хандах юм аа? Тийм ээ...

Гэр бүл хайртай хүмүүсийг минь нэг нэгээр нь залгилчихаад одоо ганц үлдсэн ухамсар бие оригнизмыг минь хүртэл зүгээр байлгахгүй гэж шийдээ юу? Хэрцгий юм аа...

Өөрийгөө хийсвэр зүйл төсөөлж, сэтгэцдээ гэмтэл авсан гэж яагаад ч итгэхгүй нь.

Өнөөдрийг хүртэл би энгийн л нэгэн амьдрахыг хүссэн эр байсан биш гэж үү? Энэ 26 жилийн турш... Аа үгүй! Аав ээж хайртай хүмүүс минь байсан 11 жилээ хасаад бодох хэрэгтэй... Тиймээ би 15 жилийн турш энэ тамд амьдарсаар ирсэн.

Гэвч хэн нь ч буруутан биш...

Магадгүй хувь тавиланг буруутгах хэрэгтэй юм болов уу?

...

Хүйтэн эмнэлгийн хана түшлэн одоо л нэг юм агаар амьсгалав.

Дотор ороход эмний гашуун үнэр хамар өвтгөн, энд тэндгүй орилолдох хүмүүсийн чимээнд бараг л муужирчихсангүй...

Гарч чадлаа... Гэхдээ одоо хаачих вэ?

Ажил? Үгүй ээ үгүй үгүй... халагдчихсан шүү дээ?

Гэр? Хаха... түрээсийн мөнгөө өгөөгүй гэж орилох, хашир авгайн бархирах хоолойг сонсох чадал надад одоо алга.

Үлдсэн хэдхэн воноороо сөжү авч ойролцоох гүүрний дэргэд суусан нь дээр биз.

Гадаа хүйтэрчээ... Төд мөдгүй анхны цас орох цаг хэдийнээ дөхөөд ирж.

"Миний сэтгэл шиг л хоосон бас хүйтэн байх шив"

Амандаа бувтнах үгийг минь хэн ч сонсохгүй. Учир нь хүмүүс одоо ажиллаж мөн суралцаж байх ёстой эд үе. Зөвхөн би л сонсоно.

Тэглээ ч хүйтэнд над шиг гадаах сандал дээр сөжү хүртэх хэн байв гэж дээ.

Өнгөрсөнөө эргээд харахаар инээд ч хүрэх шиг. Эсвэл намайг хаяаад явсан тэд нарт уур ч хүрэх шиг. Магадгүй тэд л хажууд минь байсансан бол би өнөөдөр ийм байхгүй байсан биш гэж үү?

...

4 шил сөжүг ус шиг л залгилсаар сүүлийн дусал уруул дээр минь буухад уур хүрэн газар луу савав.

One shotsWhere stories live. Discover now