6. Red carnation

321 11 0
                                    

Leopard.

"One shot"
•Red carnation•

Намрын өнгөнүүд холилдон буй энэ цагт нуурын дэргэдэх хүрэн бор хуучирсан сандал дээр хоёр эмэгтэй сууна.

- "Сайн биз дээ? Кордилиа"

Үзэсгэлэнтэй хар үсэн дээрээ чамин хар малгай зохицуулан өмссөн Кордилиа олон жилийн сааданд элэгдэж муудсан явган хүний ядруухан модон зам руу ширтэнэ.

Түүний чимээгүй байдлыг анзаарсан шаргал үст авхай гунигтайхан мишээлээ.

- "Би сайн байгаа. Өдөр бүр эрт босож, нөхөр хүүхдэдээ цай бэлдэж, өөрийн хүсэл эрмэлзэллийн дагуу уран зураг урлаж, үдэш болохоос өмнө цэцгийн талбай зүглэж мөн орой гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөдөг"

Кордилиа амандаа шивнэх аятай зөөлөн гэгч нь "Мхн" гэх авиаг гаргав.

Кордилиагийн зүг харамсал гэмшлийн уйг тээн харах Бетри даруухан шаргал даашинзныхаа хормойноос чангаар зуурна.

- "Чи ч бас сайн байгаа байх.."

Бетри гуниж гутарсан хоолойгоор ийн хэлээд дээш бослоо. Тэгээд дараа нь өөрийнхөө тарьдаг цэцгийн талбайнаас түүж гудманд зардаг "Улаан Лиш" цэцгийг Кордилиагийн дэргэд тавин инээмсэглэв.

- "Баяртай"

Бетри эргэж харан харцандаа бүлээн нулимс тээсээр нуурыг орхин одлоо.

Кордилиа харин түүний дэргэд үлдээсэн улаан лиш рүү харан санаа алдав.

- "Тэр олон цэцэгнээс энэ цэцгийг сонгожээ?"

Кордилиа Бетригийн өгсөн цэцгийг малгайн дээрээ тохоод Бетригийн ирсэн зүгээс эсрэг зүг рүү алхан одов.

...

- "Бетри? Чи хаана байв аа?"

Хар халимаг үстэй залуу түүний бүлцийсэн нүдийг харан санаа зовнин ийнхүү асуухад Бетри залууг шууд л тэврэн авлаа.

- "Жонес! Лиа ирсэн.. Тэр ирсэн! Гэхдээ би түүнийг уучилж чадаагүй!"

Жонес эхнэрийгээ энгэрт нь мэгшин уйлахыг хараад тэсгэл алдан цээжиндээ чангаар тэврэн авав.

- "Бүх зүйл сайхан болно оо Бетри"

Жонесын харцанд гуниг тодрон "Кордилиа эргээд иржээ?" гэх үгсийг сэтгэлдээ шивнэн басхүү айдсын улаан гал сэтгэлийг нь бүчих шиг санагдана..

Энэ дүүргийн бүхий л хүмүүс "Эмгэнэлт хосуудын түүхийг" мэднэ.

Кордилиа ба Бетри. Гэнэн цагаахан насандаа учирсан дурлалт хосууд. Сэтгэлд нь зөвхөн хайрын аялгуу эгшиглэж, харцанд нь ганцхан баяр баяслын оч л гийнэ.

One shotsWhere stories live. Discover now