8. Ноход хуцалдан нойр хулжаасан шөнө (+)

369 8 0
                                    

Leopard - Eilie

"Ноход хуцалдан нойр хулжаасан шөнө"

Хар үс нь нүднийх нь урдуур тээглэсэн болов ч түүний торгомсог гүн хар нүдийг зогсоож чадсангүй. Залуу хагас нүцгэн орноосоо босоход түүний зургаан толгойт булчин мэлтийж өрөөг бүхэлд нь харанхуйлах хар хөшгийг татан нээхэд аль хэдийн нар мандаж цонхны тусламжтай түүний өрөөг бүхэлд нь харах боломжтой болов.

Түүний өөртөө итгэлтэй царайнаас харахад бүх зүйл тодорхой боллоо.

Хараал ид үнэхээр хараалын үг урсгахыг хүсээгүй ч түүнд бүх зүйл байгаа юм байна. Чиний насаараа хөлсөө зутган байж олох мөнгийг түүн шиг залуус утсаараа ганц товч дарахад л ядах юмгүй олчихож чадна.

Түүн шиг залуус олон байгаа гэж бодож байна уу!? Үгүй дээ хонгор минь зүүднээсээ сэрж үз!

Царайнд нь үргэлж бахдал тодорч цус нь үргэлж буцалж явдаг энэ хэрэг таригч халуухан залууг Эйрон гэдэг юм.

Гайхалтай гэхэд ч багадмаар түүний сайхан царай болон халуухан бие нь олон ч сүрдмээр том брендүүдийн нүүр царайны эхний нүүрэнд явж байдаг. Ганцхан түүнд л ийм эрх дарх бий.

Intragram болон netube сүлжээнд хэдэн сая дагагчтайгаас гадна ар гэрийн байдал нь ч энгийн нэг айл биш.

Түүнтэй ганцхан шөнийг өнгөрөөж, завхай хэрэгт орооцолдохыг хүсдэг охидууд Солонгосын хилийг нэг бүтэн тойрон очерлох байлгүй!

...

Хар үс нь орооцолдож ширэлдсэн нэгэн хар дарсан зүүднээсээ дөнгөн данган сэрэхэд харанхуй, зэврүүн давчуу өрөө угтана.

Орны дэргэд байх намхан ширээн дээр бэлэн гоймонгийн савнууд давхардаж, архины шилнүүд эгнэнэ.

Залуу дээш босон угаалгын өрөө орон толинд харвал сэгсийж хиртсэн үс болон хуурайшсан арьс нь хэдэн хоног усанд ороогүйг нь илтгэв. Нүдэн доогуурх хар зураас нь аймшигтай тод байх ба сүмийж бүлцийсэн нь нойргүйдэлтэй байгаа юу? Гэмээр.

"Хараал ид"

Залуу аман даа зөөлөн хэлээд крантаа нээн нүүрээ хэд шавшив. Нүүрээ ч арчалгүй өрөөнөөс гаран орны доор үлдээсэн царцсан гоймонг аван идлээ.

Орных нь эсрэг талд байх зурагтыг асаахад өөдөөс нь "Оддын шүтээн" гэсэн гарчигтай нэвтрүүлэг харагдана.

Залуу гоймонгоо доош тавин хэсэг харж байгаад дээш босон зурагтын залгуурыг хүчтэй татан салгалаа.

One shotsWhere stories live. Discover now