3. Хачин тоглоом (+)

968 26 0
                                    

Ахлах сургуулийн 3-р ангийн сурагчдын сүүлчийн хичээл сургуулийн танхимд өрнөнө. Сургуулийн захирал төгсөгч нарт үг хэлэх бөгөөд үлдсэн хүүхдүүд нь алга ташин баяр хүргэнэ.

Маюү, Асура, Тайга болон Кюко нар дунд сургуулийн 2-р ангиасаа эхлэн найзалсан найзууд бөгөөд өнөөдөр ахлах сургуулиа төгсөж байна.

Урин дулаан цаг ирсэн энэ үеэр гадаа цэцгийн анхилам үнэр ханхалж, энд тэндхийн усан оргилуурууд тэнгэр лүү тэмүүлэн оргилох нь харанхуй бодолтой нэгнийг хүртэл тайвшруулж чадах ажээ. Мөн дөрвөн найзуудын сүүлчийн формоо өмсөх өдөр байсан тул гадуур зугаацацгаана.

Кюко: Иа иа, Одоо ядарч байна залуусаа. Би та нар шиг тэнхээ нь барагддаггүй мангас биш.

Асура инээд алдан мөрийг давуулан гараа тавиад: Бяцхан аа, чамайг анх танилцаж байхдаа л манай сагсны клуб-д ороод ир гэхэд орчих байсан юм. Тэгсэн бол одоо бие чинь бид нар шиг хөгжих байсан биш гэж үү?

Кюко нүдээ эргэлдүүлэн: Би ямар та нар шиг гоц авьяастан бишдээ. Хүн бүр сагс тоглож чаддаггүй юм.

Тайга хөхрөн: Ядаж л чи хичээлдээ ухаантай байсан бол ч~

Кюко уурлан гэдэснийх нь тэндээс товойх булчин руу цохиж аван: Олон үгтэй гэдэг нь хэмээсээр санаа алдав.

Маюү шилээ дээшлүүлэн: Кюко ядарчихсан учраас энэ хүрээд больё, оронд нь манайх руу очиж тоглоом тогловол ямар вэ?

Тайга цүнхээ нуруун дээрээ тохчихоод: Муугүй л юм. Тэгвэл уралдмаар байна уу?

Асура ч мөн жуумалзан: Хээ, Яагаад болохгүй гэж хэмээн хажууд нь ирэхэд Маюү ч зөвшөөрсөн харагдана. Харин энэ дунд нэг л хүний нүд нь таталдаж байсан юм.

Кюко: Муу малнууд! Намайг үүрээд уралдацгаагаарай!! хэмээн орилоход Тайга хорлонтой мишээсээр өнөөх хоёроосоо түрүүлэн гүйж очин татаад дээш өргөн мөрөндөө тохов.

Тайга: Уучил, Миний бие ядраагүй болохоор л хэмээн ялсан инээмсэглэл тодруулна.

Асура Маюү хоёрын нүд лазер болон муухай харсаар: Хөгийн амьтан хэмээн тэд гүйж эхлэв.

...

Маюү-гийн гэр лүү залуус амьсгаадан орж ирэх ба биеийг нь хөлснүүд бүрхжээ.

Кюко Тайга-гийн дээрээс буугаад өөр хэн нэгний хөлс биеэр нь дүүрэн наалдсанг харан ярвайлаа.

Кюко: Өвчтэй амьтад. Энийг хараач дээ! Завхарсан юм, хэмээн үглэсээр угаалгын өрөө рүү нь зүглэнэ.

One shotsWhere stories live. Discover now