10. Цахилгаан шатан дахь шинэ жилийн бэлэг +

465 17 1
                                    

Leopard💋

"За ээж ээ"

Өнөөдөр бол шинэ жилийн баяр. Хүн бүрийн сэтгэл догдолж, инээмсэглэх тэр өдөр.

Гэхдээ би болох Изүкива Шидо энэ жил ч ганцаараа байна. Мөн аль хэдийн 30 насыг зооглох гэж байгаа би хэдэн жилийн өмнө тусдаа гарсан.

"Ойлголоо. Хоолоо сайн идэж байгаа"

"Би удахгүй мөнгө явуулъя. Та дүү нарт юм авч өгөөрэй"

"За"

"Хайртай шүү"

Машинаасаа буунгаа ээжид мэнд хүргэсэн би нэг шил дарс барин орон сууц руугаа орлоо.

Би гайгүй компанид оффисийн ажилтан болж орсон. Цалин маань ч дажгүй. Ээж болон дүү нар маань өөр хотод суурьшдаг. Би тэднийгээ маш их санаж байна.

Би тусдаа гарснаасаа хойш жил бүрийг л ганцаараа өнгөрөөж байгаа. Саяхан хосын харилцаанаасаа хөндийрсөн. Миний үүсгэсэн романтик харилцаа хэзээ ч уддаггүй. Тиймдээ ч жил бүрийн энэ үед үргэлж ганцаараа байдаг.

Үүнтэй зэрэгцэн утас ахин нэг хангиналаа. Хэн юм бол гэж гайхан хараад өөрийн мэдэлгүй нүдээ эргэлдүүлж орхив.

Энэ хараал идсэн Эно байна.

Зохиолчийн талаас

"Ямар хэрэг болов?"

Эно "Шидо-күн, би өнөөдөр завгүй болохоор чи миний өмнөөс даргын явуулсан файлыг хараад өгөөч тэх үү?"

Шидо нүдээ эргэлдүүлэн "Би яагаад чиний өмнөөс хийх ёстой гэж?" гэвэл

Эно "Би яг одоо найз охиндоо гэнэтийн бэлэг барих гэж байна аа. Үнэхээр энэ удаад л туслаад өгчих. Хэрвээ тэр надад гомдоод салчихвал чи хариуцлага хүлээх юм уу?" хэмээн гомдоллоно.

Шидо уурлан "Чиний хувийн асуудал байхад надад ямар хамаатай юм" хэмээн орилбол Эно цаанаас нь хөхрөн "Найзынхаа ирээдүйн өнөр өтгөн гэр бүлийн төлөө ганцхан удаа" гэх нь тэр.

Шидо жуумалзан "Гурван удаа уух юмаар дайл" гэхэд Эно "Гурав их байна шдээ. Ядаж хоёр" гэвэл Шидо улам л чанга инээн "Дөрөв" хэмээлээ.

Эно нүдээ эргэлдүүлэн "За яахав дөрөв" хэмээгээд утсаа тасаллаа.

Шидо ч утсаа гаргаж ирэнгээ цахилгаан шатны товчлуур дээр даран хүлээлээ.

Түүний ард хүн ирж зогссон ч тэр файл хараад завгүй байсан тул сүртэй анзаарсангүй.

One shotsWhere stories live. Discover now