"Чи түүнийг харсан уу?"
Язгууртны цуглаан дээрх дэмий цэцэрхлийн хажуугаар дурдагдан өнгөрөх хэн нэгэн.
"Харсан! Бурхан минь түүний үзэсгэлэн гоо үгээр хэлэхийн аргагүй байсан"
Сахалтай буурал өвгөн эрүүгээ имэрсээр нүдэндээ хүсэл тачаалын бузар харц тодруулах нь хэчнээн жигшмээр гээч.
- "Тэр Орлен гүнгийн бага хүү биз дээ?"
- "Тийм ч гэлээ бутач гэсэн. Гүн зарцтайгаа гүнгийн авхайг араар тавьж, өнөөх зарц нь хөл хүнд болсон юм гэнэ лээ"
- "Гүнгийн авхай аль хэдийн өв залгамжлагч төрүүлчихсэн биш билэв үү? Яагаад бутач хүүхдээ төрүүлсэн юм бол?"- "Тэр зарц нууцаар тээсэн бололтой. Ичих нүүргүй эм. Дээдсийн хүрээлэлд орох гэсэн атгаг санаа өвөрлөө биз"
- "Гэхдээ л тэр зарц гайхалтай үзэсгэлэнтэй юм гэсэн. Орлен гүн хүртэл түүний уруу таталтыг эсэргүүцэж чадаагүй байх"
- "Харахыг хүсч байна шүү. Гэхдээ тэр зарц үхчихсэн биз дээ?"
- "Гүнгийн авхай юу гэж л нөхрийг нь уруу татсан эмийг зүгээр өнгөрөөх билээ. Шүүх газраас осол гэж зарласан ч хүн бүр л гүнгийн авхай атаархсандаа тэр зарцыг хороосон гэдгийг мэднэ"
...
Орлен гүнгийн харш:
Зургаан настай бяцхан жаал сандал дээр зогсон саваадуулна.
Улаан үстэй хатагтай түүн рүү яг л хог новш шиг харах ба саваагаа газар шидэн "Эндээс зайл" хэмээлээ.
Бяцхан хүү сандалнаас арай гэж буун цус гаран шархалсан хөлөө зөөж ядсаар өрөөг орхив.
Түүнийг харшийн хонгилоор алхахад зарц нар инээлдэн шоолно.
Бяцхан хүү арай хийн умгар өрөөндөө орж ирэхэд түүний дунд ах түүнийг хүлээж байлаа.
"Хөөе бузар өлөгчингийн зулбасга минь"
Бяцхан хүүгийн мөр чичрэн арай хийн түүний урд ирээд "З-За ах аа" гэхэд тэр түүний хацар луу байдаг чадлаараа цохин "Хэн чиний ах юм!?" гэсээр унагаж орхив. Тэгээд ч зогсолгүй дээрээс нь хэд хэд дэвсэж аваад дараа нь хойш орон дээр нь суулаа.
"Чи... Үнэхээр ядаргаатай амьтан гэдгээ мэдэх үү? Миний гайхалтай язгууртан цус чам шиг юмтай зэрэгцэн байна гэдэг хангалттай уурыг минь хүргэж байна"
Бяцхан хүү зодуулсан хэдий ч дээш босоод нулимсаа тэвчиж ядан "У-Уучлаарай" гээд толгой бөхийлөө.
YOU ARE READING
One shots
Short StoryНэг хэсэгтэй бичвэрүүд Ихэвчлэн +18 зүйлс гарах тул насаа мэднэ үү!!