11. Үдшийн үйлчилгээ +

524 18 1
                                    

Leopard

Сүүлийн үед огцом хурдтай алдаршиж байгаа болзооны сайт.

Энэ сайт гаднаасаа хосууд бие биенээ олох зориулалттай мэт боловч, бүртгүүлсэний дараа үгүй гэдгийг мэдэх болно.

Сайтад бүртгүүлсэний дараа хамгийн түрүүнд нууцлалын гэрээ ирдэг. Гэрээнд гарын үсэг зурсанаар бүртгүүлэгч сайтыг ашиглах боломжтой болно.

Миний бие Ким Ечол өдийг хүртэл нэг ч удаа үерхэж үзэлгүй 28 насыг зооглосон. Ичмээр ч гэсэн би зандан.

Намайг хүсээгүй дээ харилцаанд ордоггүй байсан гэж бодвол эндүүрч байна. Миний гаднах төрхөөс болсон юм.

Хэн ч харсан алуурчин мэт царайтай энэ царай!

Хүмүүс надтай танилцахаасаа өмнө л дөлж зугтаадаг. Үнэхээр гунигтай. Тэгсэн ч энэ байдлыг минь үл харгалзан надтай нөхөрлөсөн нэг найз бий. Түүнийг Пак Сэюүн гэдэг.

Сэюүн бид хоёр 12 жил найзалж байна. Мөн тэр аль хэдийн найз охинтой. Найз охин нь хөл хүнд.

Би гутраагүй шүү, гэхдээ л найз маань тэнд бөмбөг залгиулаад явж байхад би энд одоо ч хүнтэй унтаж үзээгүй яваадаа шаналж байна.

Он удаан жилийн эцэст Сэюүн надад энэхүү сайтыг танилцуулж өгсөн юм.

Нүүр зураг болон, зарим хувийн мэдээлэлээ оруулсанаар бие биетэйгээ танилцах боломжтой.

Би тийм ч их найдвар тээгээгүй л дээ. Угаасах хэн л ийм хүн аймар царайтай нэгэнтэй холбогдохыг хүсэв гэж. Гомдмоор хэдий ч би энд бүртгүүлээд аль хэдийн нэг сарыг өнгөрөөсөн ч одоо ч миний хаяг нэг ч хүний сонирхолыг татаагүй хэвээр.

Сэюүн ч надад урам зориг өгөөд шоолон инээсэн. Тэр сайн найз л даа, гэхдээ хааяа хэтэрхий их хзгаарыг давчихдаг.

...

Зохиолчийн талаас

2023.12.30

Ечол сайт руу удтал ширтсэнийхээ дараа энэ бүхнээс салхаар шийджээ. Ямар ч хүн түүнийг сонирхохгүй гэх бодит байдалтайгаа тэр эвлэрэхээр шийдэв.

Мөн Сэюүн түүнд sex doll авах тухай зөвөлгөө өгсөн. "Охидууд ийм аймар царайтай хүнтэй ойртож чадахгүй. Тийм юм чинь ядаж үүгээр зандангаа тайл" гэсэн аж.

Харин Ечолын бардам зан хөдлөн "Би үүрд зандан хэвээрээ үхнэ" хэмээсэн билээ.

Түүнийг сайтаас гарахаар шийдэн байхтай зэрэгцэн гэнэт л утсанд нь мэдэгдэл ирэх нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 15 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

One shotsWhere stories live. Discover now