***
Шинэ загваруудаа будаж цэгцлээд цаг харвал үүрийн 4 цаг болж байв. Биеийнхээ чилээг гаргачихаад доош буун өлсөх гэдсээ дүүргэх зүйлс хайн хөргөгчөө онгойлгон өөртөө зориулж хөнгөхөн хоол хийчихээд идэн суухад гэнэт гал тогоонд маань танихгүй залуу нүцгэн шахам ороод ирсэнд гайхсандаа болоод орилж орхив.
Учир зүггүй орилох намайг харсан өнөөх залуу ч мөн давхар орилон гэрэл асаахад аав ээж хоёр ч сандарсаар ороод ирэв.
Би "АААААААА"
Аав "Хүн айлгаад хаячих юм, ямар нэгэн муу зүйл боллоо л гэж бодлоо"
Ээж "Хар үүрээр юундаа орилоод байгаа юм, энэ залуу чиний хажуу өрөөг түрээсэлж сууж байгаа залуу"
Би "Юу? Тэгээд яагаад надад хэлээгүй юм"
Ээж "Би чамд хэлсэн өөрөө тоож авч хэлцээгүй юм байж"
Би "Бурхан минь, зүрх хаагдах шахлаа"
Аав "Гэхдээ үүрээр юун хоол хийчихсэн сууж байгаа юм?"
Би "Шинэ загвараа гаргаад саяхан л дуусаад хоол хийж идсэн юм, тэгсэн гэнэт энэ залуу ороод ирэхээр гайхсандаа л" гэсээр доош хоолруугаа харахад
Ээж "Загвараа дуусгасан бол хэсэгтээ завтай байна гэсэн үг үү?"
Би "магадгүй ээ өмнөхөө бодвол хамаагүй гайгүй болно гэхдээ дараа сар том загварын шоутай болохоор бас ажил мундахгүй байх"
Аав "Миний охион байнга ажил ажил гэсээр байгаад гэртээ ч тогтохгүй, гэртээ ирсэн ч эргэн тойрондох зүйлсээ анхаарахгүй ингэж чөлөө завгүй ажиллаж байхаар хэсэгхэн ч болтугай ажлаасаа холдоод толгойгоо амрааж болохгүй юу?"
Би "Ойлгож байна аа ааваа дараа сарын загварын шоу дуусгаад би зөндөө завтай болно"
Ээж "Тэгвэл ашгүй дээ, явж унтах минь өглөө болох хаа ч байсан юм" гэсээр тэр хоёр өрөөлүүгээ явахад өнөөх залуу ч мөн өрөөлүүгээ явах гэж байгаа бололтой эргэхэд нь "Хөөе" гэсээр түүнийг дуудлаа.
Тэр залуу эргэж харсан ч юу ч хэлээгүй тул "Саяны явдалд уучлаарай, хэтэрхий цочирдсондоо болоод айлгачих шиг боллоо" гэхэд
"Зүгээр дээ, намайг ч бас уучлаарай" гээд яваад өгөв.
Гэхдээ тэр залуу үнэхээр гоё биетэй юм, ер нь бол хэтэрхий халуухан биетэй юм байна. Бас өндөр ч юм, загвар өмсөгч болвол ирээдүйтэй л харагдаж байна.
YOU ARE READING
SHOT OF LOVE
RomanceМингюү "Би чамд хайртай, учир нь чамтай учрах гэж бүхэл бүтэн орчлон ертөнцтэй хуйвалдсан болохоор..." Би "Би ч бас чамд хайртай..."