8

34 2 0
                                    

***

Өнөөдөр амралтын өдөр тул ажил гэж санаа зовохгүй тааваараа унтаж нойр сайн авсан тул биений минь бүх ядаргаа арилсан мэт санагдан өглөөний арчилгаа хийж хүн шиг болоод доош буувал Мингюү хөнгөхөн идэх зүйлс бэлдэн зогсож байв. Түүнийг араас нь тэврэн бага зэрэг эрхлээд жүүс аягалан уухад тэр хацар дээр минь үнсээд "Өнөөдөр хамт нэг тийшээ явцгаая"

Би "Хаашаа?" гэхэд тэр юм хэлэлгүй уруул дээр минь үнсээд "Цайгаа ууцгаая"

~

Мингюү гараас минь атгасаар гэрээс гаран "Миний хувьд маш чухал хүмүүс байдаг юм, чамайг тэдэнтэй уулзуулхыг ямар их хүссэн гээч"

Би "Хэн юм?"

Мингюү "Очоод мэд" гэсээр уярмаар инээмсэглэлээ тодруулсаар гарнаас минь хөтлөн түүний машинд суун 10 минут гаруй явсаны эцэст ирсэн бололтой тэрээр том зочид буудлын өмнө зогсох нь тэр.

Би барилгыг харан уулга алдсаар бүсээ тайлан "Өнөөдөр их чухал зүйл болох гээд байх шиг байна тийм үү?"

Мингюү "Чухлаас ч илүү байх" гэсээр бид машинаас буухад Мингюү түлхүүрээ хүлээн авагчид өгөөд бид дотогш орон тансаг томоос том ресторанд нь орж ирэхэд Мингюүгийн үе гэмээр маш олон залуус сууж байв.

Тэднийг хараад гайхсан ч хэтэрхий олон байсан тул бүгдийг нь тойруулан харсаар итгэж чадахгүй Мингюүгээс асуусан ч тэр өнөөх сууж байсан залууст хандан "Залуусаа энэ бол миний та нарт яриад байсан эмэгтэй, танилц миний найз бүсгүй И Рани"

Би тэднийг гайхсан хэвээр тойруулж харан багахан бөхийн "Сайн байцгаана уу? И Рани гэдэг" гэхэд тэд бүгдээрээ нэгнээ танилцуулж явсаар нэг юм дуусахад үнэндээ тэднийг өөрсдийгөө танилцуулах хооронд нэг бүрчлэн анзаарахад үнэндээ энэ хүмүүс дотроос бараг талыг нь таньсан тул анх орж ирсэнээ бодвол биеэ барихаа болин тэдний яриаг анхааралтай сонсоход миний танидаг царайнууд үнэндээ намайг танихгүй байгаа бололтой байсанд жаахан эргэлзэж эхлэв.

Мингюү "Би үнэндээ энэ хүмүүстэй хамтраад жижиг биш ч гэсэндээ студи ажлуулдаг юм, ер нь чиний ажилтай бараг уялдах ч гэсэн дээ нөгөө талаар фото студи гэхээсээ илүү кино зураг авалтанд түлхүү оролцдог юм"

Би "Би мэдэх юм шиг байнаа"

Мингюү "Тэгвэл ашгүй дээ" гэхэд нь би өмнө минь суух Жонхан руу заагаад "Чи намайг танихгүй байгаа хэрэг үү?" гээд шууд л асууж орхилоо.

SHOT OF LOVEWhere stories live. Discover now