***
Хөнжилөөр нүүрээ бүтээн унтах түүний хөнжилыг сэмээрхэн холдуулаад хацар, уруул, хамар, нүд, дух, эрүү гээд нүүрнийх нь ямар ч хэсэг үлдээхгүй бүгдийг нь нэг бүрчлэн үнсэн өхөөрдсөндөө чанга дуу албаар гаргаж үнсэхэд энэ мэдээж унтаж буй түүнд үнэхээр аймшигтай залхмаар сэрүүлэг байсан ч миний хувьд гоё байгаа болохоор түүнийг бүрэн сэртэл нь тасралтгүй үнссээр арай гэж нэг юм миний дэггүйтэл амжилт олж тэр нойрноосоо бүрэн сэрлээ.
Би "Сайхан амарсан уу?"
Мингюү намайг тэврэх гэж оролдсоор "Тийм ээ чиний ачаар"
Харин би түүнээс зугатан тэвэрт нь орохгүйн тулд орноос аль болох хурдан хөдлөн босоод "Алив том залуу минь босоорой, эртхэн цайгаа уучихаад гэрлүү чинь явцгаая"
Өчигдөр түүний найзуудтай уулзчихаад гэрт иртэл Мингюүгийн аав залгаж таарсан ба гэрт нь ирэхийг сануулсан. Бидэнд хэлэх зүйл байгаа болохоор ажлаа ч тасал гэж хэлснийг бодоход маш чухал зүйл мэт санагдсан.
Мингюү арай гэж өндийн суугаад өрвийсөн үсээ янзлах гэж оролдсоор "Цаг эрт байна шдээ жаахан унтацгаая" гэж юу ч болоогүй юм шиг хэлэхэд нь инээд, эгдүү хоёр зэрэг хүрэн түүнийг базаад авчихмаар л санагдав.
Би "Чи цаг харчихаад тэгэж хэлээч өдрийн тал болтол унтчихаад"
Мингюү "Цаг хэд болж байгаа юм?"
Би "14 цаг болж байна"
Мингюү надруу харан инээсээр "Надаар битгий тоглоод бай л даа, дөнгөж өглөө болж байгаа биздээ" гэснийхээ дараа өрөөн дэх том цэлгэр цонх болон ханан дээрх цагруу харсныхаа дараа л ухаан орсон мэт орноос босон хувцсаа өмсөөд "Эртхэн сэрээхгүй дээ, оройтчихож"
Би "Яасан гэнэ үү?" гэсээр нүдээ томруулан түүнрүү харахад тэр гүйж ирэн духан дээр минь үнсээд "Уучлаарай" гээд өрөөнөөс гүйгээд гарчихав.
Би ч бас ялгаагүй оройтож сэрсэн ч хоол хийх зуур түүнийг бага ч болов унтаад аваг гэж бодсон минь эцэстээ буруу болж Мингюүгийн шахалтаар бараг анх удаа түүнд гарынхаа хоолыг зориулж хийсэн байхад 5минут ч бололгүй тэр "Хурдан явцгаая" гээд гарнаас минь зуурсаар гүйх шахам гэрээс гаран түүний машинд хүчээр чихэгдэж галзуу юм шиг хурдалсаар түүний гэрт ирлээ.
Би "Гомдолтой байна"
Мингюү "Дараа сонсоод гомдлыг чинь тайлах болохоор хурдан гэрт орцгооё" гээд ахиад л гарнаас минь чирэн түүний гэрт ороод түүний аав ээжтэй мэнд мэдэлцэн толгой бөхийхөд Мингюүгийн аав "Болно, тэгэж ёсорхоод хэрэггүй" гэж хоолойгоо хүчтэй засаад "Хөгшөөн бидэнд уух зүйл аваад ирээч" гэж хэлснээ бидэн рүү ахин хараад "Та хоёр дагаад яв" гэх нь тэр.

YOU ARE READING
SHOT OF LOVE
Roman d'amourМингюү "Би чамд хайртай, учир нь чамтай учрах гэж бүхэл бүтэн орчлон ертөнцтэй хуйвалдсан болохоор..." Би "Би ч бас чамд хайртай..."