2

35 2 0
                                    

*** 

Өрөөндөө орон ширээнийхээ ард суухад өөрийн эрхгүй санаа алдсаар толгойгоо барихад хаалга тогшсоор Тэкүк ороод ирэв. 

Тэрээр өмнө минь шар хавтас тавиад "Өнөөдрийн хийх ёстой ажлуудыг аваад ирлээ" 

Би хавтасыг нээж хараад толгой дохин "Баярлалаа" гэхэд 

Тэкүк хэсэг намайг сонжин хараад "Танд ямар нэгэн зүйл болоо юу? Царай чинь нэг л сонин байна би уух зүйл аваад ирэх үү?" 

Би түүний эелдэг занд зөөлхөн инээгээд "Уучлаарай надад кофе аваад ирээч, үнэндээ миний архи хараахан гараагүй байгаа бололтой толгой өвдөөд байна" 

Тэкүк "За тэгье ээ, та ч өчигдөр их уусан шүү" гэхэд нь гэнэт тэд намайг яаж харьсныг мэдэх байх гэж бодон "Өчигдөр би яаж гэртээ харьсан бэ?" гээд асуучихлаа. 

Тэкүк хэсэг бодож байгаа мэт зогсоод "Аан, та нэг эрэгтэй хүнтэй их дотно байх шиг байсан тэр хүнтэй хамт гарчихсан шдээ" 

Би "Юу?" 

Тэкүк "Тийм ээ, ямар нэгэн зүйл болоо юу?" 

Би "Юу ч болоогүй ээ гарч болноо" гэхэд тэр гараад явчихлаа. Гэхдээ яагаад огтоосоо юу ч санахгүй байгаа юм бол? Өмнө нь тасартлаа уусан ч урд өдрийн зүйлсээ төвөггүй санадаг байсан юмсан. 

Толгойгоо гашилган өчигдрийн явдлыг бодож стресстсээр өнөөдрийн ажлаа дуусган гэрлүүгээ харихаар болсон ч нэг л гэртээ очмооргүй санагдан ажилчид гэртээ харьсан ч би өрөөндөө ганцаар үлдэн юутай ч дараа сард болох загварын шоундаа гаргах шинэ загваруудаа гаргахаар шийдлээ. Ядаж л завгүй байвал муу бодлоосоо холдож чадах байх. 

*** 

Мингюү санаа алдсаар хоёр давхар байшингийн гадаа ирээд толгой гудайсаар дотогш ороход Ранигийн аав ээж хоёр буйдан дээр суун цай ууцгааж байв. 

Мингюү "Сайн байна уу? Би ирлээ" гэсээр дотогш орон эргэн тойрноо харвал Ранигийн ээж түүний гарнаас нь сугадан буйдан дээр суулгаад цай аягалж урд нь тавиад "Рани ирээгүй байна аа өөрийнхөөрөө байж болно" гэхэд Мингюү санаа алдсан ч нүүрэнд нь инээмсэглэл тодорч эхлэв. 

Р.Аав "Охин маань өчигдрийн явдлаас болоод санаа зовоод ирж чадахгүй байгаа байх" 

Р. Ээж "Аргагүй шдээ, өглөө чи бид хоёр ямар их загнасан билээ" 

SHOT OF LOVEWhere stories live. Discover now