3

33 1 0
                                    

*** 

Аав ээж хоёр биднийг усан онгоцны боомтонд үлдээчихээд нэг тийшээ яараад яваад өгөхөд нь гайхан араас нь дуудаж орилсоор үлдэж орхив. 

Миний гэнэт л уур хүрэн "Тэд галзуурчихсан юм байхдаа, одоо усан онгоц явах гээд байгаа юм биш үү?" гэсээр усан онгоцруу орох хүмүүсийг харан бухимдан хэлэхэд Мингюү ачаануудаа доош тавин "Харин юу болоод байгааг сайн ойлгохгүй л байна" 

Би халаасандаа утсаа үзсэн ч утас маань байхгүй байсанд "Чи ээж рүү залга даа усан онгоц хөдлөх гээд байгаа юм биш үү?" гэхэд тэр утсаа гаргаж ирэн залгаснаа нэг тийш заан "Тэнд-" гэсэн ч дуун сулрахад түүний заасан зүг харвал аав ээж өөрсдийнхөө үе гэмээр ах эгч хоёртой цуг яаран ирж байв. 

Би "Тэд хэн бэ?" гэхэд Мингюү "Манай аав ээж хоёр байна" гэхэд 

Би гайхсандаа "АЙН?" гэж орилж орхиход тэр цочин надруу харахад тэд гүйсээр ирэн хажуугаар хурдтай зөрөөд "ХУРДЛААРАЙ ХОЦОРЧ БАЙНА ШҮҮ" гэсээр усан онгоцруу гүйв. 

Бид ч араас нь ачаагаа чирсээр явахад гэнэт Мингюү миний гарт байсан цүнхийг булаагаад авчихав. 

Би "Зүгээр ээ би баръя чи их юм барьчихсан байна шдээ талыг нь надад өгчих" гэхэд тэр зөрүүдлэн толгой сэгсэрсээр хурдан хурдан алхан урд явж эхлэв. 

Би ч гайхан басхүү Мингюүгийн аав ээж энд яаж ирсэн мөн яаж тэдний царайг харнаа гэх аймшгийн их бодол өвөртлөн санаа зовсоор. Бид тасалбараа шалгуулж томоос том усан онгоцонд суун авсан өрөө өрөөндөө орцгоолоо. 

Аав ээж хоёр Мингюү бид хоёрт нэг өрөө захиалж өөрсдөө нэг өрөө захиалсан тул яах ч аргагүй түүнтэй хамт нэг өрөөнд орохоор болсон. 

Би хальт Мингюүгийн аав ээжтэй мэндлээд өрөөндөө орон багагүй тохижоод орон дээр суухад Мингюү "Гэхдээ бид яг хаашаа явж байгаа юм үнэхээр ойлгох зүйл алга" гэсээр жижигхэн цонхоор харсаар хэлэхэд 

Би "Би яг хаана байдгийг мэдэхгүй ээ аав ээж хоёр алслагдсан арал гээд байдаг юм тэнд би хэд хэдэн удаа очиж байсан үнэхээр гоё газар байдаг" 

Мингюү "Сонин л юм гэхдээ их удаж байж очдог бололтой өрөө хүртэл захиалсан байхыг бодоход"

Би "нэг хонож байж очдог юм" 

Мингюү гайхсан бололтой том хараад "Тийм удаан уу?" 

Би "Тийм ээ" гэхтэй зэрэгцэн ээж хаалга онгойлгоод "Гараад ир хоол идэцгээе" гэхэд бид өрөөнөөс гаран ээжийг даган явсаар усан онгоцны бараг л төв хэсэгт ирэн ширээнд суухад Мингюүгийн аав ээж ч мөн сууж байх ба аав тэдэнтэй яриа өрнүүлэн танихгүй хүнд бараг л найзууд гэмээр л харагдаж байв. 

SHOT OF LOVEWhere stories live. Discover now