***
Өрөөнд хүмүүс юм ярих дуунаар нүдээ нээвэл аав ээж болон Мингюүгийн аав ээж хоёр ороод ирчихсэн байв.
Багагүй сандран дээш өндийхөд "Та хоёр үнэхээр сайхан харагдаж байна" хэмээн Мингюүгийн ээж хэлэв.
Аав "Удахгүй арал дээр очих нь босож бэлдэцгээ~" гэснээ Мингюү рүү өнгийн хараад "Үхчихсэн юм шиг унтаж байх шив хүн ороод ирчихсэн байхад"
Ээж "Урд шөнө хамаг хүчээ зарцуулжээ дээ~" гэхэд нь ойлгоогүй ч тэдний царайны хувирлыг хараад бүрэн ойлгосон ч яагаад ч юм хацар улайгаад эвгүй байдалд орчихов. Тэдний биднийг өхөөрдөж нэг бол тэр сэдвээр чөлөөтэй холбож ярих нь үнэхээр хэцүү санагдаж байна.
Тэд инээлдсээр гарахад цонхоор харвал арал харагдаж байсанд үсээ дээш шуун боогоод Мингюүг сэрээгээд хамтдаа өрөөгөө цэвэрлэж ачаагаа цэгцлээд хальт юм олж идчихээд бүгд онгоцноос буун эргийн халуун элсэн дээр зогсох мөчид хамгийн сүүлд хэзээ энэ газарт ирсэнээ санахгүй болтлоо өөртөө амралт өгөлгүй өнөөдрийг хүртэл үнэхээр хичээнгүй ажилласан өөртөө амралт өгөх өдөр нь өнөөдөр л байсан юм байна гэж бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэл тодроод ирэв.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Би нүүрлүү минь зөөлхөн үлээх салхийг мэдрэхдээ хажуудаа эргэн тойрноо харан зогсох Мингюүг нудраад "Хөөе диваажинд тавтай морил" гэхэд тэр надруу харан толгой дохиод "Энэ газар үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэхэд аав цаанаас бидэн рүү хараад "Энэ газрыг аав маань ээжид тэр чигт нь бэлэглэж байсан юм, тэр үед аав маань мөнгөнөөс өөр зүйлгүй учраас ээжийн сэтгэлийг татахын тулд бүхэл бүтэн арал бэлэглэсэн нь өнөөдөр бидний цаашдаа өвлүүлж үлдээх эрхэм газар болон үлдсэн"
Мингюү "Ранигийн өвөө эмээ нь гэсэн үг үү?"
Ээж "Тийм ээ"

YOU ARE READING
SHOT OF LOVE
Roman d'amourМингюү "Би чамд хайртай, учир нь чамтай учрах гэж бүхэл бүтэн орчлон ертөнцтэй хуйвалдсан болохоор..." Би "Би ч бас чамд хайртай..."