***
Нэг л тухгүй мэдрэмж аван хэдий нойрноосоо сэрмээргүй байсан ч өөрийгөө хүчилсээр нүдээ нээн Мингюүг хүзүүгээр нь тэвэрсэн чигтээ унтчихсан байх ба тэврэлтээ салган нөгөө тийш харахдаа цочсондоо орилж орхиход Мингюү орилох дуунаар минь сэрсэн бололтой бэлхүүсээр минь тэврэн "Яасан бэ?" гэх нь тэр.
Харин би өрөөнд маань зогсох 4 хүнээс болж зүрхний минь хэмнэл алдагдахаа шахаж байхад Мингюү юу ч болоогүйм шиг эргээд унтах гэж байхад нь хөнжлөө дээш татан хөнжилдөө шургаад түүний чихэнд тэднийг гарга гэхэд тэр нэг хэсэгтээ ойлгоогүй бололтой байж байснаа гэнэт ойлгосон мэт хурдхан дээш өнгийн намайг хөнжлөөрөө хучаад "Аав ээж та нар энд юу хийж байгаа юм" гэж түгдрэн асуухад тэд юу ч хэлсэнгүй.
Харин манай аав уулга алдсаар "Залуу хүний эрч хүч гэж нээрээ хэдэн цагт унтсан юм бэ дээ хүргээн" гэвэл Мингюү гацаж түгдрэн олигтой юм хэлсэнгүйд түүний ээж "Хэдүүлээ гарцгаая аа хүүхдүүд эвгүй байдалд оруулаад яах юм?" гэхэд бүгд ашгүй гараад явчихав.
Тэднийг гарсны дараа нүүр хийх ч газаргүй хацар болоод бие минь тэр чигтээ халуу дүүгэж байгааг л мэдэж байна.
Толгойгоо хөнжлөөс гаргахад Мингюү гараараа духаа тулсан байх ба "Өчнөөн олон хонож байхад заавал ийм үед орж ирэхдээ яахав дээ?"
Би "Ичиж үхэх нь ээ" гэтэл тэр хөнжилд орж ирэн намайг тэврээд "Миний гүнжхэн нь тэднээс цочсон уу? Болдог бол очоод загначих юмсан"
Би "Нэг ч удаа биш бүр хоёр удаа ингэж баригдах үнэхээр хэцүү байнаа"
Мингюү "Хоёулаа ер нь тусдаа гарах уу?"
Би "Тэгэж болох юм уу?"
Мингюү "Сөүлд очвол тэдний хажууд чөлөөтэй ч байж чадахгүй хэцүү юм биш үү?"
Би "Тийм л дээ"
Мингюү "Би ер нь тэдэнд хэлнээ, чи бид хоёр угийн үерхэж эхэлж байгаа юм чинь үгүй гэхгүй нь тодорхой" гэхэд нь түүнтэй санал нэг байсан тул толгой дохиход тэр дээш өнгийн уруул дээр үнссээр "Одоо босцгооё, бууж тэдний үглэхийг эртхэн сонссон нь дээр байх" гээд хөнжлөө сөхөн шууд л дээш босоход тэр ямар ч хувцасгүй байсныг ч хэлэх үү? Үнэхээр эвгүй харагдсан тул хөнжлөө толгой дээгүүрээ бүрхэж орхиход тэрний жуг хийн инээх нь сонсогдох нь тэр.
Мингюү "Ичээд байгаа юм уу? Өчигдөржингөө харчихаад ичээд байх зүйл байхгүй шдээ" гэсээр толгой дээр минь байх хөнжлийг аван хацар дээр минь үнсэхэд тэр ашгүй хувцсаа өмсчихсөн байв.
YOU ARE READING
SHOT OF LOVE
RomanceМингюү "Би чамд хайртай, учир нь чамтай учрах гэж бүхэл бүтэн орчлон ертөнцтэй хуйвалдсан болохоор..." Би "Би ч бас чамд хайртай..."