6

29 1 0
                                    

*** 

 Арал дээр ирээд аль хэдийн 7 хоножээ. Энд ирсэн эхний өдөр дажгүй байсан ч хугацаа өнгөрөх тусам аав ээжүүдтэй байх үнэхээр хэцүү болж байна. Найзуудаараа явсан бол арай илүү хөгжилтэй байхсан гэвч энд аав ээжүүдтэй байх үнэхээр давчидмаар зүйл их тохиолдож байна. Мингюү бид хоёрын талаар болон өөрсдийнхөө талаар харицуулж одоогийн залуус ийм тийм, тэгэх ямар ч сонирхолгүй гэж өөрсөдтэйгөө харицуулж магтаад байгаан мэдэгдэхгүй муулаад ч байх шиг үнэхээр сонин байдалд дунд байсаар сүүлдээ чих маань ч өвдөж эхлэх шиг. 

Ээжийн үглэлтээс залхан өрөөндөө хийцгүйрэн суухад Мингюү төд удалгүй орж ирэн "юу хийж байгаа юм?" гэх нь тэр. 

Би "Хийх юм олдохгүй л байна" 

Мингюү "Тэгвэл явж усанд сэлцгээх үү?" 

Би "Яахав болох л юм гэхдээ байнга ороод байж залхаж байнаа" 

Мингюү "Энэ удаад хоёулахнаа нууцаар явцгаая" гэсээр нүд нь сэргээд ирсэнд толгой дохин энэ удаад солих хувцас хэрэгтэй зүйлсээ нэг цүнхэнд багтаагаад Мингюү гал тогооноос идэх зүйлс авчирхаар болон би байшингийн арын хаалгаар гаран түүнийг хүлээхэд тэр нилээн их зүйлс аваад ирсэн байв. 

Түүнтэй цуг далайн эрэг рүү алхсаар энэ удаад өмнөхөө бодвол аав ээж нар мэдэхгүй байх гэсэн газар мөн нар жаргахыг харахад хамаагүй дээр гэж бодсон газар хайсаар нилээн алхсаны эцэст нэг юм өөрсдийнхөө санаанд нийцсэн газар олон шууд л усанд орохоор болов. 

Мингюү ч яахав эрэгтэй хүн тул дээгүүрхээ шууд тайлаад л болчихно. Миний хувьд хувцас солин гэдэг асуудал тул хэсэг гацалтанд орон байхад Мингюү "Надаас санаа зовоод хэрэггүй ээ хувцсаа соль" гэсээр буруу хараад бүр болоогүй толгойгоо алчуураад бүрхээд суучихсанд бикинигээ санаа зоволгүй өмсөөд "Болчихлоо, орцгооё" гэсээр түүний хажууд очиход тэр алчуураа аваад намайг хараад ширтээд байсанд нэг л эвгүй санагдаад хачин инээсээр "Яасан бэ? Муухай байна уу? Ахиад сольчих уу?" гэхэд тэр одоо л нэг эрүүл ухаанаа олж байгаа мэт толгой сэгсрэн "Үгүй ээ чи хэтэрхий үзэсгэлэнтэй бас халуухан байна" гэхэд нь санаа амран түүний гарнаас атган далай руу орохоор алхлаа. 

Мингюү "Чамд цаг өнгөрөх тусам ухаан алдаж унтлаа уусаад, өөрийгөө үнэхээр барьж чадахгүй болтлоо дурлаад байх шиг байна" гэх гэнэтийн үгэнд нь цочирдон түүнрүү харахад тэрээр төв царайлчихсан байх ба "Чамд, би чамд хайртай гэдэг үгийг хэлэхэд ч багадмаар юм" гэсээр бэлхүүсээр минь тэврэн өөртөө наахад өөрийн мэдэлгүй түүнийг буцаан тэврээд авсанд тэрээр хормын төдийд л томоор инээмсэглэн мөрөн дээр минь үнсээд "Намайг жаргалтай болгохоор ирсэнд баярлалаа" 

SHOT OF LOVEWhere stories live. Discover now