|•Заримдаа гол тоглогч туслах дүр байдаг.•|-Үнэндээ ' Ахаа энд яг юу болоод байгаан бэ? '
Намжүүн -Юу тэр вэ?
-Аан юу ч бишдээ! Намжүүн хён....Жин хён дараа нь хоёулах нь аа тустай ярилцая би унтлаа....сайхан амарцгаагаарай.
-За сайхан амраарай!
Өрөөнд ороход Юнги ах урдаас хараад сууж байлаа. Зүгээр л нэг тийм жийрхэм. Би түүнээс хэсэгтээ хол баймаар санагдаж байна. Би үнэхээр түүнд хайртай өөрөөсөө ч илүү тиймээ тийм байх. Гэхдээ би түүнийг яагаад зөвхөн хэцүү байдалд ороход л хайрт минь гэж дууддаг юм бол? Юнги хён....Бишээ миний хайр байнга шахуу намайг хайрт гэдэг. Би түүнд үнэхээр хайртай юм болов уу? Ер нь бидний эхлэл юу байсан юм бэ? Хувцасны шүгээнээс юм болов уу? Эсвэл бороотой өдөр? Бүр эсвэл тэр мөч үү?
-Хайрт минь хүрээд ир лдээ юу тэгтлээ бодоод байгаа юм?
Хэлээгүй юу тэр үргэлж надад хайраа илэрхийлдэг яах аргагүй тэр надад би түүнд хайртай. Хүлээгээрэй энэ үгийг хаа нэгтээ.....Зохиолчийн талаас:
Жимин ч бодлоосоо гарч Юнгигийн тэвэрт орсоор тэр хуучны зүйлсийн тадаар асуулаа тэр маш олон цаг хугацаа дурсамжийг алгассан гэдгээ ойлгосон 'эсвэл мэдэж байсан.' Гэхдээ тэр энэ л үед юуг ч бодохыг хүсээгүй. Тэр зүгээр л Шюга биш АгустД ч биш ганцхан Юнги...Мин Юнги гэх хүнтэй хорвоог туулаад эцсээ үзэн хамтдаа үхэхийг л хүснэ.
Өнгөрсөнд :
Бангтаныхан нилээдгүй хэрэлдсээр Юнги Намжүүн хоёрын доод өнгө, дээд өнгө авах хэсгийн хэрүүлээс ойрд таагүй бие биедээ таалагдахгүй байгаа зангаа хэлсээр Юнги бачимдан тамхиа гарган зуухад Намжүүн хөмсөг зангидсаар тамхийг амнаас нь авна. Тэдний энэ бүхэл хугацаанд байсан хамгийн анхны бөгөөд том хэрүүл байсан.
-Хён энэ арай дэндэж байна. Нэг муу нотны өргөлтөн дээр юундаа сүржигнээд байгаа юм? Та ойрдоо сонин байгаа хамтлагаа бодоод наа үйлдлүүдээ нэг хянавал яаж байна. Би ахлагчийн хувьд хэлье. Бүгдэд чинь хамааралтай ялангуяа Жимин Тэхён Жонгүг та 3 хэрээс хэтэрлээ.Наа хар тамхи архи хүүхэн баар сав хэсэх чинь арай л ахдаж байгаа гэж бодохгүй байна уу?
Жонгүгаа чи ийм хүүхэд байгаагүй ямар даруу төлөв хүүхэд байлаа. Одоо дөнгөж хорин хоёртой ингэж аашилж байгаа боль миний насан дээр яах гээв?
Тэхёнаа чи үргэлж л хэрэгт орооцолддог. Бид тийм сайхан харилцаатай байж ирээгүй ээ үргэлж л муудалцдаг гэхдээ чи миний төрсөн дүүгээс өөрцгүй. Тарьсан балгийг чинь энт хангалттай цэвэрлэж хангалттай мөнгө урсгаж байгаа шүү.
YOU ARE READING
The mental illness you left me with † •| ДУУССАН |•
Fanfiction"Яагаад...ЯАГААД би ингэж зовох ёстой гэж... Би түүнийг алдмааргүй байна гэхдээ үүнийг ч бас хорихыг хүсэхгүй нь..." "Бодоод үз та нарын харах өнцөг бус яг дотор талд бас өөрсдийн гэсэн бодол энэ бүхэн өөр байвал яах бол энэ маш сонирхолтой." /Би ал...