INTRO

215 12 0
                                    


Чамайг хайрлахаас залхадаг ч болоосой энэ сэтгэл
Аймшигтай хатуу үгсийг амнаас чинь сонсохоос ядардаг ч болоосой чих минь

Даан ч хоолойг чинь сонсох л жаргал
Үзэн ядсан харцыг чинь харах л шунал байхад
Би яалтай билээ амьдралын найз минь
Хүссэн хүн чинь биш байсанд уучлаарай хайрт минь

Магадгүй чамд минь надад хайрлуулсан нь л сайхан санагдаад дэргэд минь үлдээд байсан байх

Гэхдээ чи минь одоо хайрлаж бас хайрлагдаж байна

Мартаарай
Гараас минь хөтлөснөө
Хацартаа үнсүүлсэнээ
Энхрийлсэн үг сонсож байсан мөч бүрээ
Далайн эрэг дээр суугаад ярилцсан хором бүхнийг
Шар айрагнаас амтагдах дурсамж бүрээ

Эцэст нь ахиад уучлаарай
Хайж байсан хүн чинь биш байсанд

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now