Chapter 8

85 8 7
                                    

"Хүлээсэнгүй"

Би ердөө түүний үнэрлээд залхдаггүй цэцэг Үзээд залхдаггүй кино л байхыг хүссэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би ердөө түүний үнэрлээд залхдаггүй цэцэг
Үзээд залхдаггүй кино л байхыг хүссэн.

Taehyung.

"Сэра, чи яагаад миний дэргэд байгаад л байгаа юм бэ? Сэтгэцийн эмгэгтэй, хайртай хүндээ хаягдчихсан аминаасаа уйдсан ийм нэгнийг арчлаад л хажууд нь байгаад байх хэцүү биш үү?"

Сэра харин нүдрүү минь удаан гэгч нь ширтсэнийхээ дараа

"Хайртай болохоор холдох гэдэг үг үйлчилдэггүй юм. Чи ч бас мэднэ шүү дээ Тэхён. Хайр гэж юу болохыг, тиймээс зовлонгоо хамтдаа хуваалцъя"

"Миний дэргэд сэтгэлийг минь эргэхийг хүлээсээр сэмэрсэн сэтгэлтэй нэгэн болж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Яахав чамайг анх манайд ирэхэд сэтгэл догдолсон ч хайр шохоорхол хоёр үнэхээр өөр юм билээ Сэра."

"Яавал нөхөх вэ? Би яавал Жүгёоны чамд өгдөг мэдрэмжийг өгч чадах юм?"

Түүний хайр нэхсэн нүдрүү хараад би худлаа хэлэхийг хүссэнгүй.

"Нүд минь сохроод чих минь дүлийрэх цагт л би харанхуй ертөнцдөө чамайг Жүгёон гэж төсөөлөөд тэвэрч чадна байх"

Үүнээс цааш тэрний цөхөрсөн царайг харахыг хүсээгүйдээ би тэрнээс холдож эмнэлгийн цэцэрлэгт харагдах цэцэгсийг зорилоо

Сэрагийн харцнаас өөрийгөө хардаг болохоор би нүдрүү нь харах дургүй. Илүү гүн ширтвэл зүсэгдсэн зүрх мэдрэгддэг болохоор бүр ч аймшигтай байдаг.

Хүлээх ёстой хүн байгаа болохоор тэр харцанд нь би живэхгүй байх ёстой.

Jugyeon.

"Жонгүгаа, би оюутан солилцооны хөтөлбөртөө тэнцчихэж энэ хараач"

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now