Chapter 1

197 11 0
                                    

"Больчихвол яана?"

"Тэхёнаа, чамтай байх яагаад ийм тухтай байдаг юм бол?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэхёнаа, чамтай байх яагаад ийм тухтай байдаг юм бол?"

"Мэдэхгүй юм даа, магадгүй чиний soulmate найз болохоор тэр юм болов уу?"

Далайн эрэг дээр суугаад мөрийг минь дэрлэнгээ "тухтай байна" гэж инээх тэр минь
Магадгүй бидний хамгийн нандин үе байх.
Үгүй ээ. Бидний биш зөвхөн миний

"Тэхён чи намайг орхиж болохгүй шүү за юу, чи л байхгүй бол надад амьдрах хүч байхгүй болохоор"

"Чи хүчирхэг охин шүү дээ Жүгёон над шиг муу залуу чамд тийм их хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна уу?"

"Чи муу залуу биш Тэтэ, хэн чамайг муу залуу гэх юм? Миний дэргэд ийм нялх байхад"

"Хүмүүсийн дэргэд уурладагт уучлаарай Жүгёон, бас намайг орхидоггүйд баярлалаа"

Би нэг төрлийн эмгэгтэй. Оюутан болоод эхний семестрт нэг охинд ухаанаа алдатлаа дурлаж хорвоог зөвхөн түүнээр л төсөөлдөг болчихсон байж билээ. Удалгүй тэр минь бие давхар болсноо дуулгахад дэлхийг гартаа атгах шиг болсон ч тэр төрүүлэхийг хүсэх нь битгий хэл намайг харахыг ч хүсээгүй. Түүнээс салахгүй байсанд тэр намайг түүнийг хүчирхийлж жирэмслүүлсэн одоо заналхийлж байна гээд цагдаад мэдэгдчихсэн.

"Бусдын хувьд чи аймшигтай араатан, хүчирхийлэгч байж болох ч би тийм зүйл хийгээгүйг чинь мэднэ шүү дээ"

Эцэст нь би ухаанаа алдталаа дурласан бүсгүйнхээ ачаар төмөр торны хаалга татсан юм

"Чи байгаагүй байсан бол би өдийд хэрхэн яаж амьдрах байснаа төсөөлдөггүй Жүгёон, шоронд өнгөрүүлсэн 1 жилийн хугацааг би чамайг бодож л өнгөрүүлсэнсэн"

Тэр эмэгтэй эцэст нь
Амьдралын минь нэг жилийг шоронд өнгөрүүлснийхээ дараа л худлаа хэлсэн гэдгээ хүлээж билээ
Насаараа бодож өсөрхөх нэр Хан...

"Чи яагаад эмэгтэйчүүдийг үзэн яддаг болчихсон хэрнээ намайг хажуунаасаа түлхээгүй юм бэ?"

"Учир нь чи өөр Жүгёон, ямар ч эмэгтэйчүүдээс илүү ариун нандин, бас надад ямар их хайртайг чинь мэднэ. Харин яагаад олон нийтийн газар чамд муухай хандах үе бүхэнд минь надад нэг ч удаа уурладаггүй юм?"

Шоронгоос гарсан ч хүчирхийлэгч гэж чичлүүлсээр байсан болохоор олон хүний дунд орохоор өөрийгөө барьж чадахаа больчихсон.
Эмгэгтэй болчихсон гэх үү дээ?
Яг л араатан шиг болчихдог
Аймшигтай харцтай
Уцаартай нэгэн.
Юригээс болж

"Чамайг хэн бэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн чинь байж би чамаас нүүр буруулж бас итгэл алдарч болохгүй биз дээ? Ээждээ хаягдчихсан аавдаа зодуулдаг сул дорой нэгэн байхад минь чи л гараас минь атгаж өнөөдрийн Жүгёоныг бүтээсэн байхад. Би чамайг орхихгүй, нөхөртэй болсон ч байнга уулзна"

"Жүгёон чи тэгвэл яасан ч намайг орхихгүй юм уу?"

"Орхихгүй ээ, намайг гэрээсээ хөөсөн ч би явахгүй"

"Тэгвэл, нүдрүү минь хараач Им Жүгёон"

"За, Тэтэгийнхээ хөөрхөн бор нүдрүү нь харъя"

Түүний инээд миний хамгийн дуртай зүйл
Зураг байсан ч болоосой үхэн үхтлээ ширтэхсэн
Аялгуу байсан ч болоосой дүлийртлээ сонсохсон
Амттан байсан ч болоосой пологдотлоо идэхсэн
Хутга байсан ч болоосой зүрхээ сийчихсэн

Ядаж л эд зүйлээр хэмжиж болдог байсан бол чиний жаахан ч болтугай хэсгийг минийх гэж нүүр бардам өмчлөхсөн

"Жүгёон би...."

Үгээ ч дуусгаж амжаагүй байхад инээд нь унтарч залхсан харцаар "Би чамд хайртай гэж үү? Гуйсан биз дээ ахиж битгий ийм юм яриарай, бид найзууд байцгаая гэж"

Түүний амнаас 4 дахь удаагаа татгалзсан хариуг сонсож байгаа минь энэ
Юунд нь сандарч, догдолж, горьдсон юм? Ким Тэхён чамд Жүгёон хайргүйг нь мэдсээр байж

"Гэхдээ Жүгёон би чамайг хүлээж болохгүй гэж үү?"

Хараал идсэн нулимс
Үргэлж урсаж байх юм

"Хайр биш шүү дээ Тэхён, чи зүгээр л надад итгэж бас дассан болохоор л би чамд хүчтэй сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Эмгэг чинь эдгэж эрүүл болсны дараа хүрээлэлд чинь эмэгтэй хүмүүс орсон хойно чи ахиад л Хан Юритэй учирсан үе шигээ намайг байдгийг ч мартана. Би хүсэхгүй байна тэтэ"

Тийм шүү дээ өнгөрсөнд би түүнийгээ хангалттай гомдоочихсон
Хараал идсэн Хан Юригээс болж

"Гэртээ харьцгаая даа бяцхан Жү"

Жижигхэн гараас нь хөтлөөд гэрлүүгээ алхахдаа шунахаа болих хэрэгтэйг хангалттай ойлгов.
Больчихвол яана
Нүдрүү минь хараад инээхээ
Гараас минь хөтлөхөө
Хацартаа үнсүүлэхээ
Айгаад байна гээд дэргэд минь унтахаа
Тэвэрт минь багтахаа
Хамгийн аймшигтай нь тэр минь явчихвал яах юм

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now