Chapter 7

77 8 4
                                    

Jugyeon

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Jugyeon.

"Сэра чи яагаад байгаа юм бэ?"

"Чи энэ гэрээс явах болоогүй гэж үү? Өнгөрсөн хугацаанд Тэхёнтай хамт унтаж, идэж яадаг байсныг чинь бодохоор дотор харлаад үхэх гээд байхад нүдэнд минь үзэгдээд л байх юм уу чи?"

Хийсэн хоолноосоо амсуулахаар дуудсаныхаа төлөө аягатай хоолоо асгуулж бас хараалгуулж байгаа минь энэ.

"Хөөе, нэгт энэ миний гэр хоёрт зайлах ёстой хүн нь чи өөрөө юм биш үү?"

Хангалттай тэвчлээ. Хангалттай

"Жү Сэра, чи яг хэн болчхоод миний гэрээс намайг хөөгөөд байгаа юм? Эхлээд найзыг минь надаас булааж дараа нь бүр гэрээс минь хөөх санаатай юу?"

Тэр намайг цохих гэж далайж байсан гараа гэнэт буулган худлаа уйлж эхлэлээ ойлгомжтой Тэхён ороод ирсэн байх нь

"Им Жүгёон!!"

Санадаггүй ээ. Хэзээ түүний амнаас өөрийн бүтэн нэрээ ийм чанга сонссоноо.

"Яав! Яачихаад байгаа юм?"

"Биднийг тайван орхи гэж хэлсэн байхаа? Чи надад сайн юм уу? Хайртай болчихоо юу? Жүгёонаа, атаархаад байвал тэрийгээ хэл гэж би чамд хэлсэн!"

Хүзүүнээс минь татах гарыг нь түлхээд

"Хөөе Ким Тэхён, юу ч үгүй гуйлгачин юм байж чи яагаад миний өөдөөс орилоод байгаа юм? Ямар гээчийн хямдхан янхантайгаа хуйвалдаж энд авчирчихаад одоо миний өөдөөс цор цор хийгээд байгаа юм? Яасан байрны үнэ өсчихөө юу? Хайр гэнэ ээ? Чи тийм юм мэддэг юм уу? Хэн болчхоод юу яриад байгаа юм? Нэг муу шоронгийн хадаас юм байж. Тэвчээр барагдана гэж байдаг юм за юу, Сэра та хоёр л амтай юм биш би ч бас муухай үг урсгаж чадна. Зайл, намайг эргээд ирэхэд зайлсан байгаарай."

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now