Chapter 3

84 9 3
                                    

5 жилийн өмнө 2016 он

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

5 жилийн өмнө
2016 он

"Чи яагаад үргэлж надад гай болдог юм? Эхийгээ дагаад зайлахгүй яасан юм?"

"Та өөрөө үхчихгүй яасан юм? Ингэж муу амьдрахаар үхэж далдраад өгчихсөн бол миний ээж намайг орхиод явахгүй байсан юм за юу"

"Энэ муу өлөгчин чинь!"

"Цохь л доо, сүүлийн удаа сайн цохиод ав. Энэ байшинг чинь би зарчихсан болохоор одоо жинхнээсээ архичин төрхөндөө орж амьдар"

Хэзээнээс ч юм бэ дээ
Жүгёон нэг тийм шийдэмгий болчихсон
Тэр жил бид 16 хүрч байсан санагдана. Гэнэт л би байшингаа зарчихсан гээд хүрээд ирж билээ. Бурхан минь магадгүй би л түүнийг тийм хачин зүйл рүү хөтөлчихсөн байх.

"Хол очиж амьдарцгаая Тэтэ"

"Чамд ч бас аав ээж чинь дургүй гэсэн биз дээ? Байшингаа зарсан мөнгөөр маань хол очиж амьдаръя тэгэх үү? Талхны дэлгүүрийн эгч намайг сургуулиас шилжүүлээд өгье гэсэн чамайг ч бас шилжүүлээд өг гээд гуйчихъя"

"Жү, чи надаас айхгүй байна уу?"

"Хэрвээ чи байхгүй бол л би айна шүү дээ"

Миний амьдралдаа харсан хамгийн аймхай юм шиг хэрнээ хамгийн зоригтой эмэгтэй байж билээ. Танилцаад ганцхан жил болсон хөвгүүнтэйгээ хамт амьдаръя гэж зоригтой дуугарч л байдаг

3 жилийн дараа 
2019он

"Их сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе Тэтэ"

"Их сургуульдаа тэнцээд дээр нь тэтгэлэг авсанд баяр хүргэе Жү!" 

Эцгээс минь салаад баян эртэй суусан ээж минь надад эхнээсээ л дургүй байсан. Тусдаа гарна гэхэд минь бараг л баярласандаа бүжиглээд явуулж билээ. 16 хан настай хүүгээ яаж тийм амар явуулж чаддаг байна? Азаар тэр сургалтын төлбөрийг минь төлж амьжиргааны зардал үргэлж өгдөг байлаа.

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now