Chapter 4

76 10 2
                                    

"Boy in Luv"

"Boy in Luv"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Одоо үе



Хайртай болохоор
Би чамайгаа дэргэдээ жаахан уячихъя

"Хөөе Тэ, чи яагаад надад тэр хүүхдийнх шиг баавгайн хэлбэртэй хөөсөн чихэр биш ийм энгийнийг авч өгч байгаа юм?"

"А..айн Юу?"

Тоглож хэлсэн үгэнд минь тэр үнэхээр бантан сандарч эхлэх нь тэр. Хөөрхөн гэдэг нь.

"Чи надаас мөнгөө харамлаад иймийг аваад өгчихөж байгаа юм биш үү?"

"За арай ч дээ, юу гэж тийм юм байдаг юм? Чи нээрээ"

Түүнийг инээдтэй царайлан амандаа шулганах зуур нь мөрийг нь зөөлөн дэрлээд

"Ийм цаг агаарт нар жаргахыг хараад мөрийг чинь дэрлэх хэчнээн дуртайг минь чи мэддэг ч болоосой, даан ч миний дуртай бүхэн чиний эсрэг. Би чамд наалдаад, чамаас үргэлж хосуудын хийдэг шиг зүйл хүсээд байгаа болохоор чи надаас сэтгэлээ татаж чадахгүй байгаа байх. Уучлаарай Тэ"

"Чи харин мэддэг ч болоосой, чиний хийдэг тэр бүхэн чинь намайг амьсгалуулж бас амьдруулдаг гэдгийг"

Нүдэнд нулимс цийлэгнэчихлээ. Энэ залуу ч үнэхээр байж суух аргагүй болгох юм
Нүдрүү нь удаан ширтээд л байсанд тэр ч бас нулимс нь мэлтэлзээд өөр тийшээ харан

"За, найз охин минь. Одоо хайчих уу?"

"Гэртээ хариад кино үзье, тэгэнгээ шар айраг ууж тахиа идье. Би мөрийг чинь дэрлээд унтмаар байна Тэтэ"

"Чи үнэхээр минийх байдаг ч болоосой"

Бидний энэ үйлийн үр шиг харилцаа хэзээ дуусах юм бол? Хэдий хүртэл хайргүй гэсэн хэр нь би түүнээс холдож ч чадахгүй нөмөрт нь шунаад далавчаа гэмтээсэн дэгдээхэй шиг хамт байх юм бол.
Төсөөлөгдөхгүй байна. Амьдрал түүнгүйгээр төсөөлөгдөхгүй байна.

****

Tae POV 

"Жү, чи илүү өрөөгөө түрээслүүлэх тал дээр юу гэж бодож байгаа вэ?"

Үнэндээ бид үүний талаар их удаан ярилцаж байгаа юм. Бид анх тус тусдаа байна гэж бодоод 2 өрөө байр авсан ч нэг өрөөнд унтдаг учраас нөгөө өрөө маань ямар ч хэрэгцээгүй. Хэрвээ тэр өрөөг түрээсэлчихвэл бид бараг л цагийн ажил хийх шаардлагагүй болчихно

"Хэрэггүй байхаа Тэ, хүсэхгүй байна. Танихгүй хүнтэй хамт амьдармааргүй байна"

Киногоо үзэнгээ шар айргаа балгах Жүгёон хэдийн шийдсэн байртай ингэж хариулсан. Харин түүнрүү харахад, тэр солиормоор үзэсгэлэнтэй харагдаж байна. Өтгөн сормуус, давхраагүй ч үзэсгэлэнтэй нүд, бумбагар уруул нь хажуу талаасаа илүү үзэсгэлэнтэй юм.

"Гэхдээ Жүгёон энэ чамд хэрэгтэй гэж бодож байна. Чи дараа жил 3-р курсд орно, дадлага хийж эхлэнэ. Цагийн ажил хийгээд байвал ядрана шүү дээ"

"Баярлалаа Тэхён үргэлж намайг гэдэгт"

"Ирээдүйд чамайг ямар хүнтэй гэрлээд яаж амьдрахыг чинь мэдэхгүй ч тэр хүртэл чинь зовоомооргүй байна"

Энэ өгүүлбэрийг хэлсний дараа Жүгёон надруу их хачин харсан. Их сонин. Магадгүй би түүнийг ширтдэг харцтай дөхүү гэж хэлэхэд болох байх.

"За за. Тэгвэл маргааш зар өгцгөөе"

Нойр нь хүрсэн бололтой мөрийг минь дэрлэчихэв

"Сайхан амраарай, Бяцхан Жү"

"Сайхан амраарай, Миний Тэ"

Удалгүй амьсгал нь жигдрээд толгой нь хүндрээд ирлээ

"Кино дуустал намайг түрүүлээд унтчихав даа л гээд байсан, яая дээ энэ бяцханыг"

Өхөөрдөн өхөөрдөн түүнийг өргөөд өрөө рүүгээ явлаа. Орон дээрээ тавиад гарах гэсэн ч түүнээс хараагаа ч салгаж чадахгүй юм. Чи яг юу юм бэ? Жүгёонаа

"Нөхөрд гарахад чинь би яаж чамайг явуулна даа. Яах болж байна аа, Жү"

Түрүүлээд унтах бүрд нь би түүний уруул дээр нууцаар үнсдэг юм. Гэхдээ энэ удаа баригдчихлаа

Нүдээ ч нээлгүйгээр үнэхээр тайвнаар хэлсэн. Гуйя зүүдэлж байгаасай

"Хэдийг хүртэл нууцаар үнсэх гэж байсан юм?"

Өөр юу ч хэлэхгүй байхаар нь унтчихаж гэж бодоод гарах гэж байтал тэр гараас минь татаад уруул дээр минь үнсчихсэн.

Гайхалтай бас аймар юм. Им Жүгёон намайг үнсчихлээ.

Бид амьсгаа авахын тулд үнсэлтээ салгаад хэсэг бие биенээ ширтэв

"Өнөөдөр би найз охин чинь биз дээ? Юунд нь гайхаав? Хосууд үнсэлцдэггүй хэрэг үү?"

"Баярлалаа хайрт минь"

Амь тавихдаа энэ дүр зургийг л санах байх.
Миний амьдралын хамгийн азтай үе гээд

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now