Chapter 5

83 9 0
                                    

"Дежа Ву"

Чамайг даараад байна гэвэл өөрийгөө шатаагаад ч болсон дулаацуулахсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамайг даараад байна гэвэл өөрийгөө шатаагаад ч болсон дулаацуулахсан. Өөрөө ч мэдэлгүй сохортлоо дурлачихаж

Tae.

"Жү, зар өгөөд л тэр дороо хүмүүс үнэхээр их залгаж байна"

"Мэдээж шүү дээ, байр маань ямар байрлал сайтай билээ"

"Гэхдээ ихэнх нь надад таалагдсангүй. Ярьж байгаагаас нь эхлээд л онцгүй хүмүүс байна. Харин 1 оюутан охин тэгээд 1 залуу хоёр их дажгүй санагдлаа чамд ямар санагдаж байна?"

"Би биш чи ярьсаншдээ Тэ, өөрөө мэдээд шийдчих ээ"

"За тэгвэл, ммм бодъё. Эмэгтэйг нь оруулъя эрэгтэй хүн дэндүү аюултай. Чамайг ганцааранг чинь ч байлгаж болохгүй санаа зовоод унана"

"Тийм шүү, би ч бас чамаас өөр эрэгтэй хүнд итгэдэггүй"

Түүний хэрэм шиг хөөрхөн инээд хөөрхөн юм аа. Үнэхээр хөөрхөн, гүйж очоод үнсчих юм сан.

****

Ахиад л новшийн сургууль. Жүгёоны гар байхгүй бол би энэ аймшгийн газарт аль хэдийнээ бугуйгаа ханаад үхчих байсан биз.

Улирлын эцэс гээд захирал оюутнуудтай уулзана гэсэн. Лекцийн танхимд бид захирлын уулзалтад оролцохоор зэрэгцсэн суудал аваад Жүгёон харин ариун цэврийн өрөө орохоор явчихав

Хэцүү юм аа. Миний байгаа газар Жүгёон жаахан л байхгүй болоход амьсгал давчдах юм. Ядаж байхад ямар их удаж байна аа. Нүдээ анин түүнийгээ төсөөлж байвал дэргэд хэн нэгэн ирээд суучихлаа
Үнэр нь Жү биш байна.

"Юу байна даа хөгшөөн?"

"Жон, Жонгүүг? Би хэзээ чиний хөгшин байлаа? Санадаггүй ээ"

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now