Chapter 6

87 10 7
                                    

"Миний хүлээж байсан хүн биш"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Миний хүлээж байсан хүн биш"

Санах л юм даа...
Би тэр өдрүүдийг

Jugyeong.

Х

аранхуй цонхруу харж айдсаа ахин нэг мэдэрчихээд эргэж хэвтэхдээ нэг зүйлийг бодлоо . Хар дарж сэрсэн 35 дахь шөнө.

Сүүлийн 4 жил хэзээ ч хар дарсан зүүднээс ингэтлээ айж байгаагүйсэн. Зоригтой л болж байна гэж боддог байж дээ өөрийгөө. Гэтэл зүгээр л тэр дэргэд минь тэвэрдэг байсан болохоор айдаггүй байж.

Үргэлж хар дардаг гэхдээ хаа нэг л түүнд хэлдэг, үргэлж хэлчихвэл төвөгтэй санагдана, залхчихна гээд л тэр. Одоо бодоход үнэхээр хайртай байж дээ би чамд

Түүнгүй сэрэх 35 дахь өглөө.

Сэра ирсний дараа гайхамшигтай хурдан тэд дотноссон. Үе үе би өрөөндөө ганцаараа сэрж эхэлснээс сарын дараа л гэхэд үерхчихсэн байж билээ.

"Би найз охинтой байж нөгөө өрөөнд нь өөр охин тэврээд унтаад байж болохгүй биз дээ?"

Түүний өрөөнөөс маань гарахдаа хэлсэн сүүлийн үг энэ байсан

Мартчихсан гэдэгт нь итгэж чадахгүй нь ээ. Намайг шөнө бүр унтахынхаа өмнө яаж айдгийг, ямар их хар дардгийг. Бас түүнгүйгээр яаж амьдрах эсэхийг минь

Үгүй дээ, Жүгёон. Би өөрөө л мартчихаж. Тэр угаасаа л ийм гэдгийг...

Яагаад итгэхийг хүссэн юм бол? Яагаад өөрийгөө л түүний цор ганц гээд итгэчихсэн юм бол? Тэнэг чинь.

Мэдсээр байж чи түүний хувьд хэн ч биш гэдгээ.

"Жүгёонаа, чи юу хийгээд байгаа юм?"

Нойрмог нүдтэй Тэхён дөнгөж босож ирсэн бололтой гарч ирээд намайг хараад зогтусав

Another Life [KTH] Completed Where stories live. Discover now